Э.Оюунболдын шинжилгээнээс допинг илэрснийг зарлалаа

2019 оны 08 сарын 26

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр (2019.08.26) боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо.

Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.

Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэж ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ.

Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх, сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ. 

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.


Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах зүйтэй гэж Шадар сайд хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. Харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.43) 2019 оны 08 сарын 31

ТА НАР ТЭР ОРХОН ГОЛДОО АНХААРЛАА ХАНДУУЛААЧ ! УДАХГҮЙ УУХ УХГҮЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА . ТЭГЭЭД ТҮРҮҮЛСЭН БӨХӨӨ УС УУСАН БАЙНА ГЭЖ МАРГАЛДАХ БАЙХ ДАА .

2  |  0
Батэрдэнээ(202.131.242.254) 2019 оны 08 сарын 31

цолоо хураалгахаас өмнө амжиж найраа хийчихвэл зүгээр юмсан халхын их аварга маань. аварга бол аварга шүү дээ .тэр допинг бол хэрэглээ л биз ямар хамаа байнаа. түрүүлсэн үү түрүүлсэн тэгээд л болоо шүү дээ. Оюунболд аваргадаа амжилт хүсье. Хан Хэнтийн халх түмний бахархалт залуу аварга шүү дээ. бид нар бахархаж байна.

3  |  4
Зочин(122.201.21.139) 2019 оны 08 сарын 31

Facebook дүүрэн нуур уул Батсуурь Баянмөнхийн зурагтай нөхдүүд л даян аварга гээд л хуцаж байна. Тэнэг л биш бол 3,4 янзаар нь хэрэглэх шаардлага байна уу энэ хүүд. 22 насандаа улсад түрүүлсэн . Энэ жилийн турш форм сайтай бөхийн мэргэжилтэн шинжээч нар түрүүлнэ гэж шуугиж бсан. Мөнгө хор 2 хүчтэйг Баянмөнх ,төмс Чинбат нар үзүүллээ. Харууллаа. Яс цайтал маргалдах үлдлээ Оюунболд минь.

1  |  4
Adiyahuu nachin(64.119.18.145) 2019 оны 08 сарын 26

Oyunbold sogtuu bhad ni 4ni bodis shahsan bn gej helj bnle xa xa xa

1  |  0
Baterdene avraga(64.119.18.145) 2019 оны 08 сарын 27

Za odoo yu gej heleh bol baterdene novsh bi oyunboldiig tanihgyi gej shaahviide

1  |  0
зочин(122.201.21.139) 2019 оны 08 сарын 26

Монголчууд маань эртнээс нааш Татар ажиллагаа хийхдээ гаргуун. Сүүлийн хохирогч Орхон үхрийн дозоор хэрэглэсэн. Оюунболдоос иж бүрдэлээр илэрлээ. Шалгах хэрэгтэй.

0  |  0
Зочин(66.181.186.110) 2019 оны 08 сарын 26

БАТЭРДЭНЭ БАЛЛААД ХАЯВ!

0  |  0
Mm(103.57.93.199) 2019 оны 08 сарын 26

Шийдвэр саналууд зовоо, дэмжиж байна

0  |  0
Зочин(66.181.161.79) 2019 оны 08 сарын 31

2010 оноос хойшхи сэргээшийн шинжилгээг хөндлөнгийн лабратори оор дахиж шалгах хэрэгтэй. Хамар амнаас нь цус сандраад түрүүлдэг нөхдүүдийг шалгах хэрэгтэй. Нутгийн прокурор ах хэдэн сая доллар дарамталж авч чадлын хажууд шинжилгээний хариу солих шиг амархан зүйл үгүй. Нямка ах хэрэгсэхгүй болгоно. Хулгайч лхулгайчаа бариарай гэж оролдон.

3  |  1
МОНГОЛ ХҮН(202.9.42.174) 2019 оны 08 сарын 27

ДӨРВИЙН ДӨРВӨН ХОРИОТ БОДИС ИЛЭРСЭН ГЭХЭЭР ЮУ ИДЧИХСЭН ЮМ БОЛОО?????!!!!! 4 ӨӨР ДОПИНГ ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ БАЙХ УУ????? Э.ОЮУНБОЛД САЙН БОДОЖ УЧРЫГ НЬ ОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА!!!!!

1  |  0
Иргэн(202.9.42.32) 2019 оны 08 сарын 26

Зөзө өөрөө мэдэж л байсан юм байна. Б шинжилгээгээ явуулахгүй гэдэг бол үг дуугүй хүлээн зөвшөөрсөн гэсэн үг

4  |  0
Хэнтийхүү(112.72.11.118) 2019 оны 08 сарын 26

За одоо тэгээд Обо минь буруугаа хүлээчээчдээ ,Дүүг дэмжиж бахархаж байлаа.Одоо жаахан гутарч байна

0  |  0
Иргэн(202.21.107.108) 2019 оны 08 сарын 26

ДНК -гаар шээс нь мөн бишийг шинжүүлээд л батлах юмдөө

0  |  2
Зочин (66.181.177.202) 2019 оны 08 сарын 31

За за бүүр 4 төрлийн бодис илэрээд байхдаа ч яахав дээ. Энэ дөрвөн шиирнүүд бүүр даварахын маа одоо тэгээд Батсуурь аварга төрүүлэхийн юм уу хол очиж хуцаарай.

1  |  4
DNK шинжилгээ өгөөд (192.82.65.56) 2019 оны 08 сарын 26

DNK шинжилгээ өгөөд л тэр допинг илэрсэн шээстэй харьцуулаад л болоо ш тэ!! Энэ асуудлыг үнэн эсэхийг шийдэх шиг амар зүйл үгүй!!! Хамгийн шудага, үнэн зөв шинжилгээ бол ДНК!!!

1  |  1
Top