Гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг үүрэг болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр (2019.08.26) боллоо.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. Харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдэгдлээ.

Мөн Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд барилдан, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож, зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.115.38) 2019 оны 08 сарын 30

Тохойруу нь гүйж ирээд мөргөчих шиг л болсон доо. Улсын аварга Батсуурь шиг хөөж шанаадаж гүйгээгүй байх. Дархан аварга Өсөхбаяр шиг тангараагүй байх. Аварга Эрхэмбаяр тэр жил Анарт уначихаад яалаа бас. гэх мэт байнаа байна.

0  |  0
Xurinyat(103.57.92.225) 2019 оны 08 сарын 28

Vndesnii buxiin buxchuudiin 99 xuvi ni bichig vseggui yumnuud bdagiin shdee. Ene uls orond chin yuch xiij buteej tus boloxgui uls naad jargalsaixan chin ayagui bol ovog neree zuv bichij chadaxgui dee xaraarai

0  |  0
ЗОЧИН(202.9.42.115) 2019 оны 08 сарын 27

ЧАДАЛГҮЙ МУУ НОВШЫГ БҮР МӨСӨН ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ,,,,,,,,,,,,

0  |  0
33445(202.126.88.204) 2019 оны 08 сарын 26

Myy nl myydaa gegcheer jagai odoo vy bilèe g ol hylgaich shyy

0  |  0
Иргэн(66.181.161.54) 2019 оны 08 сарын 27

Улс аймаг суманд барилдах эрхийг нь бүр хас овооны наадам үсний үргээлгэнд л барилдаж байг овилгогүй шаарнууд дараа залуу үедээ сургамж болог

1  |  0
Иргэн(66.181.161.54) 2019 оны 08 сарын 27

Ийм моральгүй бөхчүүдийг барилдах эрхийг нь бүрмөсөн хас дараа дараагийн бөхдөө сургамж болог

2  |  0
Top