Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлаад байгаа билээ. Аварга Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй байдаг. Учир нь тэрбээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлаар Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан байна.
Аварга Э.Оюунболд нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх юм.
Түүнчлэн аварга Э.Оюунболд Үндэсний бөхийн салбар хорооны асуудлаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хандсан байна.
Допинг илэрсэн маргаанд холбогдсон аваргын асуудал хуулийн хүрээнд удаан хугацаанд үргэлжилж магадгүй байна.
Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлэхдээ “Э.Оюунболд аваргын цолыг хураах бичиг ирээгүй. Өнгөрсөн практикаас харахад тийм хурдан шийдэгдэх асуудал биш юм билээ. Хэдэн жил шүүхээр явсны дараа допинг хэрэглэсэн нь тогтоогдвол бидэнд бичиг ирээд, цол хураах бусад бөхчүүдийн цолыг өөрчлөх зарлиг гаргана. Өнөөдөр бичиг ирээд маргааш шийднэ гэдэг боломжгүй зүйл. Одоо хүртэл шүүх дээр допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг маргаан явж л байгаа. Ер нь допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед эхэлсэн допингийн маргаан сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпын төрөл биш. Тиймээс олимпын төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчилж байгааг хүмүүс сошиалаар шүүмжлээд байна. Бөхийн 50 хувь нь энтертайнмент, 50 хувь нь спорт шүү дээ. Бөхийн холбоо допингийн жижиг сажиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүнд байгаа. Энэ асуудал баталгаатай хоёроос гурван жил үргэлжилдэг шүү” гэсэн юм.
Э.Оюунболд аваргатай холбоотой допингийн маргаан хуулийн хүрээнд өрнөж эхлэх нь ээ.
Сэтгэгдэл ( 12 )
Монгол хүмүүсээс ер нь юу ч гарч мэднэ. Цолыг нь хураасан чинь дараа нь допинг хэрэглээгүй гэсэн шийдвэр гарч магадгүй.
За даа энэ ч явургүй л байхдаа. Яах вэ өөрийгөө тайвшруулж, олон түмнийг мартагнуулах гэсэн арга ядсан мэх юмуу даа.
Jin Jingeer ni barilduulsan tsagtaa naad dopingoo yariad yav. Esvel ter Doping geed surjigneed baigaa Uvsiin garuud yavj ter Olympdoo ochij mongol buhuu barildatsgaa.
допингын асуудлаар хэнтэй шүүхдэлцээд байгаа мал вэ. ичих нүүрэндээ илгэ наасан гахай чинь. шүүхдэлцээд сорьц чинь өөрчлөгддөг юм уу малаа
Олон улсын баталгаатай шинжилгээний газартай маргаад нэмэргүй манай атг шүүх ямарч падгүй З Энхболдын хэлдэгээр цаг авч авилга өгч шүүхээр шиидүүлээд нэмэргүй ЗИ хэлдэгээр бүгд допин хэрэглээд

tenegiin dotor uujuu gej ynen l ium ard olnoo huurna,deer n melzene, uul n huuliin hyn biz dee. hudal tangaraga orgodog godil ium uu? ichih bulchirhai dopingoos bolood ajilgyi bolson tyryy boh lbolj baival tyryy bulchirhai yahavdee geed l dop husaad l baisan ii gai biz
YAMAR ELENTSGIINKH NI GOMDOL WE? DOPING ILERCHIKHEED BAYKHAD, MUN CH BALAY ER , KHARYUTSLAGAGUY TUR ZASAG YUMAA
Шинжлэх ухаантай маргадаггүй юм Т1 үүд хоорондоо маргахад атг з. Шүүх 2 түү ч падлийгүй