Авто үйлчилгээний болон дугуй засварын газруудад шалгалт хийлээ

2019 оны 08 сарын 30

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалт”-ыг  энэ сарын 09-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 Хяналт, шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа  нийт 299 авто үйлчилгээний болон дугуй засварын газруудыг хамруулсан байна.

 Эдгээр газруудаас түүхий нүүрс ашигладаг 98 обьектод цаашид Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах талаар Улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүллээ.

Мөн цахилгаан халаагуур тень ашигладаг болон төвийн дулаанд холбогдсон 147 байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажилтан албан хаагч нарт мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сайжруулсан түлш  хэрэглүүлэх  бэлтгэл ажлыг хангуулан ажиллалаа нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top