АНУ, Канад, Норвегийн цэргүүд энэ сарын 26-30-нд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийжээ. Энэ талаар ОХУ-ын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рыжков мэдэгдэв.
АНУ, Канад, Норвег нь “Нээлттэй тэнгэр” олон улсын гэрээний хэрэгжилтийн хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр “СААБ-340” нисэх онгоцоор ажиглалтын нислэг хийсэн аж. Бүхээгт ОХУ-ын мэргэжилтнүүд байлцаж, нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэх, зөвшөөрөгдсөн ажиглалтын төхөөрөмжийг ашиглаж байгаа эсэхийг хянасан байна.
“Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд 27 улсын төлөөлөгчид Финландын нийслэл Хельсинк хотод байгуулсан билээ. Энэхүү гэрээний гол зорилго нь цэргийн үйл ажиллагаанд хяналт тавих замаар улс орнуудын хооронд итгэлцлийг бий болгож, бэхжүүлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913