Хамгийн удаан зогсолтгүй нислэг дээд амжилт тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 20

Австралийн “Qantas” агаарын тээврийн компани Нью Йорк хотоос Сидней хот руу хамгийн удаан зогсолтгүй нислэг үйлдэж, дээд амжилт тогтоолоо.

Тус компанийн Boeing 787-9 онгоц нийт 19 цаг 14 минут үргэлжилсэн нислэг үйлдсэн байна. Онгоцны жинг хүндрүүлэхгүйн үүднээс зөвхөн 49 зорчигч тээвэрлэсэн бөгөөд онгоц нийт 15 мянга гаруй км замыг туулж, 37 минут хоцорч газардсан байна.

Үүнээс өмнө хамгийн удаан зогсолтгүй нислэгийн дээд амжилтыг Ньюаркаас Сингапур хүртэлх нислэг эзэмшдэг байв. Нислэгийн үргэлжлэх хугацаа нь 18 цаг 50 минут.

Хамгийн анхны дэлхийг тойрох арилжааны бус зогсолтгүй нислэгийг 1986 онд “Вояжер” онгоц үйлдсэн түүхтэй. Онгоц түлшээ цэнэглэлгүйгээр есөн хоног, 3 минут, 44 секунд агаарт байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top