Улсын онцгой комиссын өгсөн мэдээллээр энэ сард есөн чиглэлд 14 удаагийн нислэг үйлдэх юм байна.
Нислэгийн тарифын хувьд шинээр тийз авч буй иргэд тухайн нислэгт мөрдөж буй тарифаар авч байгаа аж. Харин өмнө нь тийз авсан зорчигч тухайн нислэгт мөрдөж буй тарифын үнийн дүнгээс хамаарч зөрүү төлж байгаа гэлээ.
Нислэг тогтмол үйлддэг Сөүл-Улаанбаатар чиглэлд 2019 онд 265-580 ам.доллароор тийз авдаг байсан бол харин тусгай үүргийн нислэгээр 400 ам.доллар төлж байна.
Харин Токио-Улаанбаатар чиглэлд 2019 онд 470-812 ам.доллар төлж байсан бол тусгай үүргийн нислэгт 505 ам.доллар төлж буй аж.
Дашрамд сануулахад өнгөрсөн хугацаанд нийт 44 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ.