Жүдо: Саид Моллаид заналхийлсэн тул Германд дүрвэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Токиод болсон жүдо бөхийн ДАШТ-д Ираны баг оролцоогүй билээ. Тус улсын Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Харин дэлхийн аварга цолоо Токиод хамгаалах ёстой байсан Саид Моллаи ганцаараа дэлхийн аваргад оролцсон. Олимпын өмнөх ДАШТ тул оролцох нь ч аргагүй байлаа.

Урьд өмнө Ираны тамирчид Израилын тамирчидтай таарахаас аль болох зайлсхийж, заримдаа санаатай жингээр хасагдах, гэмтэл авсан мэт жүжиглэх, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Гэвч Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбоотой энэ жил гэрээ байгуулж, олимпын зарчмыг харилцан хүндэтгэх тал дээр тохиролцоонд хүрсэн юм. Гэвч иранчууд Токиогийн ДАШТ-ийг бойкотлохоор шийдсэн.

Саид Токиод 81 кг-ын жингийн хагас шигшээд Бельгийн бөх  Маттиас Кассед ялагдаж, тавдугаар байр эзэлсэн билээ. Харин энэ барилдаанд тэр ялагдахаас өөр аргагүй байснаа ярьсан байна. Учир нь нөгөө талаас Израилын Саги Муки сайн барилдаж, гарч ирэх нь тдодорхой болоод байлаа.

Саид Моллаи “ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газрын дарамтад орсон. Тэмцээний үеэр Засгийн газраас утасдаж, барилдахаа боль гэж шаардаж байлаа. Би татгалзсан. Гэтэл тэд манай гэрт очиж, намайг тэмцээнээс гарга гэж сүрдүүлсэн байсан. Япон дахь Ираны дипломат ажилтнууд ч оролцсон. Тэд нууцаар тамирчдын хэсэгт орж ирэн, сүрдүүлэн заналхийлж байсан. Тийм болохоор би хагас шигшээ, хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдахаас өөр аргагүй боллоо.  Миний болон гэрбүлийнхний минь амь нас, эрүүл мэндэд аюул учраад байсан тул өөр сонголт байгаагүй” гэж ярьсан байна.
 


Харин одоо тэр эсэргүүцэн тэмцэхээр шийджээ. ДАШТ дуусаад тэр Ирандаа хариагүй, Германд очиж, улс төрийн орогнол хүссэн. Ирэх олимпод ОУОХ-ны далбаан дор оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
 

Олон улсын жүдо бөхийн холбооноос Сайдыг бүх талаар дэмжиж тусална гэдгээ илэрхийлсэн. Мөн мөрдөн шалгалт явуулж, Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцлах шинжтэй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.176.227) 2019 оны 09 сарын 04

daanch tiim bha temtseen deer tsarai n neg l sonin bsn yma

0  |  0
(66.181.176.227) 2019 оны 09 сарын 05

daanch tiim bha temtseen deer tsarai n neg l sonin bsn yma

1  |  0
Bdb(172.56.2.17) 2019 оны 09 сарын 04

Delhii dahind ingej ih undeserhej bhad dayarshil gej yariad hereggui.uls ulsdaa l jargacgaaya

1  |  0
Мми(66.181.161.77) 2019 оны 12 сарын 10

Манай улс иргэн болоо

5  |  6
Top