ОУОХ Саид Моллайд Монголын өмнөөс барилдах эрх өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Швейцарын Лозанна хотноо болсон Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Монголын жүдоч Саид Моллайгийн талаар хэлэлцлээ.

Саид Моллай өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа Ирандаа хариагүй, Германд очиж, улс төрийн орогнол хүссэн. Дараа нь Монгол Улсын иргэн болж, манай улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож байгаа билээ. Сайдыг Монголын нэр дээр олимпод оролцохыг Олон улсын жүдо бөхийн холбооноос зөвшөөрсөн. Харин энэ удаад ОУОХ баталгаажууллаа.


ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Саид Моллай Монголын өмнөөс олимпод оролцож болно. Ираны ҮОХ-ноос зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж мэдэгдлээ.

Ираны ҮОХ Саид Моллайг Монголын өмнөөс барилдах ёсгүй, иргэншлээ сольж, гадаадын улсын нэр дээр барилдахад гурван жил шаардагддаг гэж Спортын арбитрын шүүхэд хандаад байгаа. Олон улсын спортын арбитрын шүүхээс энэ хэргийг дөрөвдүгээр сарын 2-нд авч хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bukhbat(66.181.161.80) 2020 оны 03 сарын 05

Ene lalariin iraniig er ni hen awchirsiin zailuulahgvi ene amjilt husii geed bgaa humuus dandaa erliiz hurliizuud bhaa

1  |  0
Bayaraa(64.119.16.103) 2020 оны 03 сарын 04

Amjilt husie taatai medee baina

0  |  0
Зочин(202.9.46.19) 2020 оны 03 сарын 04

Ашгүй ашгүй. Молладаа амжилт

1  |  0
бөх үзэгч(202.9.40.63) 2020 оны 03 сарын 04

болж болж.

0  |  0
зочин(66.181.161.102) 2020 оны 03 сарын 04

ашгүйдээ. амжилт хүсье.

1  |  0
Монгол(202.9.46.224) 2020 оны 03 сарын 04

Энэ лалын иран террористыг монголоос хөөж явуулхыг шаардаж байна

1  |  3
Top