Б.Ууганбаатар: Дэлхийн аварга ирлээ гээд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарыг орхихгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Ираны нэрт жүдоч Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр /2019.12.02/ албан ёсоор мэдээлсэн билээ. Саид Моллаи Монгол Улсын нэрээр Олон улсын тэмцээнд оролцох бөгөөд тэрбээр бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн байна. Дэлхийн шилдэг жүдоч Монголд ирсэн талаар Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатартай ярилцлаа.


-Дэлхийн аварга Ираны нэрт жүдоч Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй боллоо. Тэрбээр бэлтгэл сургуулилтаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд Монголд ирээд бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн. Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа юм билээ. Анх 2015 онд “Чингис хаан” олон улсын тэмцээнд ирж, оролцоод хүрэл медаль хүртэж байсан.

-Саид Моллаи жүдо бөхийн улсын шигшээ багт багтаж байгаа юу?

-Шигшээ багийн тамирчин болно. Гэхдээ тушаал шийдвэр нь гараагүй байна. Шигшээ багийн тамирчнаар авах хүсэлтээ Биеийн тамир спортын газарт хүргүүлээд байна.

-Тамирчныг шинээр шигшээ багт авахын тулд ямар шалгуур тавьдаг вэ?

-Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргах тамирчдыг шигшээ багт авч, бэлтгэл сургуулилт хийлгэдэг. Тийм боломж энэ тамирчинд бүрэн байгаа.  Дэлхийн чансааны гуравт бичигдэж байна. Тэгэхээр шигшээ багт авах хангалттай үзүүлэлт.

-Саид Моллаи Олон улсын Жүдогийн холбооны нэр дээр барилдсан тохиолдол бий. Тэгэхээр одоо олон улсад Монгол Улсын нэрээр барилдана гэсэн үг биз дээ?

-Дэлхийн аваргын дараа Олон улсын Жүдогийн холбооны нэр дээр барилдсан. Тухайлбал, Японы Осакагийн хотноо болсон Гранприд Олон улсын Жүдогийн холбооны нэр дээр барилдсан. Одоо бол Монгол Улсын нэр дээр барилдана.

-Саид Моллаи 81 кг-ийн жинд улсын шигшээ багийн тамирчин болох нь. Тэгэхээр энэ жинд одоо байгаа тамирчдын хувьд сэлгээ хийгдэх үү?

-Энэ жингийн улсын шигшээ багт О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн гэж хоёр тамирчин бий. Энэ хоёртойгоо хамт өрсөлдөөд явна. О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн хоёр олимпийн эрхийн төлөө бэлтгэл сургуулилтаа хийгээд, тэмцээнүүддээ оролцож байгаа. “Шилдэг тамирчин ирчихлээ. Та хоёрыг болиулна” гэдэг ойлголт байхгүй. Адилхан л хоорондоо өрсөлдөөд, олимпийн эрхийн төлөө барилдана. Ирэх 2020 оны олимп онцлогтой. Эрэгтэй, эмэгтэй холимог багийн тэмцээнтэй. Нөгөө хоёрыгоо энэ тэмцээнд оруулах боломж бий. Хувийн төрлөөр хэн нь ч оролцох боломжтой.

-Олимпод 81 кг-ийн жинд Монголоос барилдах тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн болох нь ээ?

-Олимпийн эрх олгох шийдвэр албан ёсоор гараагүй байна. Ирэх оны тавдугаар сараас олимпод оролцох тамирчид тодорхой болно. Тэгэхээр тамирчид маань аль болохоор олимпод оролцохын төлөө оноо цуглуулах тэмцээнүүддээ жигд оролцоод явна.

-Энэ жинд Монголоос хоёр тамирчин олимпийн эрх авсан тохиолдолд ямар шалгуураар нэгийг нь сонгож оролцуулах вэ?

-Жүдо бөхийн холбоо, Удирдах зөвлөл, Шигшээ баг нийлж байгаад шийднэ дээ. Мөн тамирчид багийн төрөлд оролцох боломжтой.

-Саид Моллаи олимпод зодоглох боломжтой биз дээ?

-Боломжтой. Одоо дэлхийн чансааны гуравт бичигдэж байна. Тэгэхээр оролцох бүрэн боломж бий. 

-Энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох “Мастерс”-ын тэмцээнд Саид Моллаи анх удаагаа Монголын нэрийн өмнөөс барилдана. Тус тэмцээнд Саид Моллаи оролцох шийдвэрийг танай холбоо хэзээ гаргасан бэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд Саид Моллаи Монгол Улсын Ерөнхийлөгчөөс иргэний үнэмлэхээ гардаж авсан юм билээ. Түүний дараа “Мастерс”-ын тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан.

-Түүнийг Чиндаод болох “Мастерс”-ын тэмцээнээс гадна ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?

-Он гараад Европын цуврал тэмцээн гээд оролцох тэмцээнүүд олон бий.

-2020 оны жүдогийн улсын аваргад оролцоно биз дээ?

-Оролцож амжихгүй байх. Европ руу бэлтгэл сургуулилт, тэмцээн, уралдаануудад оролцох гээд давхцаж байгаа.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өа(212.139.94.250) 2019 оны 12 сарын 08

Нээрээ Дагвасүрэн, Ууганбаатар хоёр яах болж байна. За, Ууганаа ч яахав, угаасаа хөгшрөөд юм гарахаа бараг больсон учраас бага сага тэмцээнүүдэд явж байна биз, зодог тайлах болоогүй гэж үзвэл. Дагваа харин нэлээд гайгүй ч хариуцлагатай тэмцээн дээр хагас финал хүртэл явчихаж чаддагүй нөхөр дөө. Тиймээс, энэ Иран нөхөрт л итгэл тавиад Олимп руу зүтгүүлж таарахнээ дээ, тэр нь ч дээр байх. Дагвааг харин энэ бүхэн нь сайн хурцалж, ирэлж өгөөд ирэх олимпод явах хүртэл сайжирчих юм биш биздээ

6  |  0
zochin (117.111.12.110) 2019 оны 12 сарын 04

bogino setgehvitei uur yu ch gemeer ymbede heleh vggvi tiim hvmvvs bhiin .tsagaachlal hvseh bol alich uls orni irgeded baidagl asuudal shvvdee .irgenshle soliod orj irj bgaa hvmvvstei sain haritsaatai bgaasai .zarim neg samar ugchmuur nuhdvvd hmmm yuch heleh vedee

2  |  0
erka(188.61.37.64) 2019 оны 12 сарын 07

Дөнгөж ирэнгүүт нь тамын зангаа гаргаж байх шив дээ. Ямар ч соёлтой улс орон ганцаардаж хавчигдсан цагаач нарыг хүлээн авах нь хүнлэг ёсны эрхэм зарчим шүү дээ. Сайн бөх нэгээр нэмэгдэнэ гэдэг монгол улсад л хэрэгтэй. Өөрсдийн явцуу хорон зангаас бус улс орны нийтлэг эрх ашгийн өнцгөөс юмыг харж тунгааж бай л даа...

6  |  2
Нас(202.126.88.215) 2019 оны 12 сарын 03

Улсын аваргад заавал оролцуулах хэрэгтэй шүү

0  |  0
О(64.119.23.251) 2019 оны 12 сарын 07

Улсын аваргад оруулах хэрэгтэй

2  |  1
matilda(197.234.221.67) 2019 оны 12 сарын 03

Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Odhvv(192.82.69.224) 2019 оны 12 сарын 07

Salhi orno orsoldoon saijirna gj yriaad baihad zarim n erooso ym oilgohgv ym yadgiin baigaan jpn shig bsan bol gadnaas hvn ugasa irehchgv

4  |  1
hero(43.228.131.118) 2019 оны 12 сарын 07

Зөв шийдвэр байна. Үр дүн нь харагдана. нөгөө талаар энэийг менежмент гээд байгаа юм. жүдо холбоо сайн ажиллалаа.

5  |  2
Арса(64.119.21.122) 2019 оны 12 сарын 07

МОНГОЛ БӨХИЙН ОРОН ШҮҮ ГАДНААС БӨХ ГУЙХ БОЛООГҮЙ ШҮҮ ЮУ ВЭ ВЕТНАМ БИШ ДЭЭ ЯМАР.

3  |  11
ганбаа(202.131.236.46) 2019 оны 12 сарын 08

Манай жудочид дор хаяж англи хэлний мэдлэг нь дээшлэх байх, мөн түүнчлэн сайн өрсөлдөгч байна гэдэг нь сайн тамирчин төрөх суурь нь гэж харж байна. Бүгдэд нь амжилт хүсье.

7  |  1
Зочин(66.181.169.108) 2019 оны 12 сарын 06

Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гээч болох вий.

1  |  7
Зочин (202.9.45.16) 2019 оны 12 сарын 06

11 сарын 25 нд ирээд 27 нд иргэний үнэмлэхээ аваад л асуудал гэрлийн хурдаар шийдэгдээд л.Төрийн үйлчилгээ ийм хурдан болциймуу.Манайхан өөрсдөө ингэж хурдан авч чаддаггүй биз дээ....Энэ юу л болох бол доо.Араас нь бөөн Лалынхан ирээд самрах вий дээ....

0  |  11
Зочин (202.9.45.16) 2019 оны 12 сарын 06

11 сарын 25 ирээд 27 нд иргэний үнэмлэх нь гараад асуудал гэрлийн хурдаар шийдэгдээд л төрийн үйлчилгээ ийм шуурхай болциймуу.Манайхан өөрсдөө ингэж хурдан авч чаддаггүй биз дээ....Араас нь баахан лалынхан ирээд самрах вий дээ....

0  |  8
Top