Саид Моллаи иран биш азербайжан хүн

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Монгол Улсын иргэн, жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллаи  иран биш азербайжан хүн гэнэ.

Саид 2018 онд Азербайжаны Баку хотод болсон ДАШТ-д түрүүлснийхээ дараа өөрөө ингэж хэлж байжээ.

Тэрбээр “Би азербайжан үндэстэн. Ираны Баруун Азербайжан мужийн Хой хотын уугуул. Гэхдээ би одоо  Урмия хотод амьдарч байна” гэж хэлж байв.  
 

Баруун Азербайжан муж нь Ираны баруун хойд хэсэгт оршдог. 184,4 мянган хүн амтайн ихэнх нь азербайжан иргэд ажээ.

Саид Моллаи тэр үед “Би Бакуд дэлхийн аварга болж, Азербайжаны ард түмэнд алтан медалиа харуулж чадлаа. Миний жинд Азербайжанаас тамирчин байсангүй.  Тийм болохоор би алтан медалиа бүх азербайжанчуудад зориулж байна. Бэлтгэлээ сайн хийж, Токиогийн олимпод түрүүлэх зорилготой” гэж ярьж байлаа.

Саид Моллаи мөн 2017 онд Бакуд болсон Исламын шашинт улс орнуудын наадамд түрүүлж байлаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүүмж (202.9.47.20) 2019 оны 12 сарын 12

Мэдээ оруулдаг сэтгүүлч нар чинь ямар ч мэдлэг алга даа , жоохон онигоотой юм .. Иран улс гэж байдаг болохоос иран үндэстэн гэж үгүй. Иран бол олон үндэстэний улс юм . Голлох үндэстэн нь перс бөгөөд тоогоор азербайжан 2- т ордог юм . Тэгээд курд араб белужи туркмен хазар гээд өчнөөн олон үндэстэн нийлж иран болдог юм л даа . мэдэхгүй бол хүнээс асуу , эсвэл надаар ийм мэдээгээ бэлдүүл \n

0  |  0
Зочин(202.21.107.85) 2019 оны 12 сарын 11

Ираны иргэн л байна ш дээ. Ингэж ярьвал Монголын харьяат Баян өлгийн хасгууд Монгол улсын иргэн биш гэх үү.

0  |  0
teguul(66.181.182.180) 2019 оны 12 сарын 11

teguul azarluugaa irgenshsen bol buur goyshdee. azar odoo ediin zasgaaraa stanuud dotroo tudiigui delhiid garch ireed bn. deerees n lal yah gej naashaa salgaldag bn. suuld sagi mukid muuhai yalagdsan. odoo bas diileh boluu

0  |  1
Зочин(202.21.108.95) 2019 оны 12 сарын 11

Иран аавтай Азербайжан ээжтэй гэж ярьж байсан

0  |  0
Zorigt(67.247.8.185) 2019 оны 12 сарын 12

Ene lalaar bid yaah ve

0  |  3
Байжу(66.181.190.246) 2019 оны 12 сарын 11

Ираны азербайжан Урми орчим бол Ил хааны цэрэг улс төрийн төв байсан

1  |  1
з(66.181.177.103) 2019 оны 12 сарын 11

Яахав дээ

0  |  0
Top