Жүдо бөхийн 81 кг-ын жинд дэлхийд данстай бөх Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй болсон нь энэ өдрүүдэд олны анхаарлыг татсан сэдэв болоод буй билээ. Сүүлийн гурван жил дэлхийн дэвжээнд медалийн төлөө зодоглосон тэрбээр Дэлхийн аваргын алт, хүрэл медальтан.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Саид Моллаиг Монгол Улсын харьяат болгов” гэсэн байсан.
Германы Засгийн газраас Саид Моллаид улс төрийн орогнол олгосноор Токиогийн олимпод Дүрвэгчдийн багийн нэрийн өмнөөс зодоглох боломжтой боллоо гэх мэдээлэл өнгөрсөн арваннэгдүгээр сард цацагдаж байв. Тус улс Саид Моллаид иргэншил олгох боломжгүй шалтгаанаа "Олон улсын дипломат харилцааны хэм хэмжээг зөрчихөд хүрнэ" гэж тайлбарласан байдаг.
Харин Саид Моллаин хувьд цаашдын спортын замналд нь, амьдралд нь орогнол биш иргэншил хэрэгтэй нь өнөөдрийн үйл явдлаар баталгаажиж байна. Түүнд хэрэгтэй ИРГЭНШИЛ-ийг нь Монгол Улс олголоо.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа үндэслэн, тулгуурласан хуулийн зүйл заалтуудад анхаарал хандуулъя.
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт
Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг
19 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх хэмжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан асуудлаар шийдвэр гаргана.
24 дүгээр зүйл. Иргэний харьяаллын асуудлаар гарах шийдвэр
1. Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг, татгалзах тохиолдолд захирамж гаргана гэсэн зүйл, заалтуудыг тус тус үндэслэжээ.
ТЭГВЭЛ ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨР ЯМАР ЗҮЙЛ ЗААЛТ БАЙДГИЙГ САНУУЛЪЯ
9 дүгээр зүйл.Монгол Улсын харьяат болох нөхцөл
1.Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцөлийг хангасан байна:
Саид Моллаин хувьд “Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх” гэсэн заалтыг хангасан байх бодит боломжгүй.
Тэгвэл Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т:
Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно гэж заажээ.
Тэгэхээр Саид Моллаи манай улсын нутаг дэвсгэрт сүүлийн таваас доошгүй жил оршин суугаагүй ч, монгол хэл мэдэхгүй ч ирэх онд Токиогийн тэнгэрт Монголын далбааг мандуулах найдвар бүхий тамирчин гэдэг утгаар нь Ерөнхийлөгч зарлиг гаргажээ.
Сэтгэгдэл ( 5 )
oor bariad awchih oligtoi sedew oldohgvi bnuu chamd\n
хачин хар терористуудыг иргэн болгоод байвал бүгд л монгол руу цувах байх даа
хачин хар терористуудыг иргэн болгоод байвал бүгд л монгол руу цувах байх даа
Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Хууль ягштал баримталдаг болоод 800 хятад хууль бусаар орж ирээд баригдав л гэж дээ. \nХөөрхий нэг хүүг өөрийн орны иргэн болгох эрх нь ерөнхийлөгчид байна. Иргэн болгоо л биз .Мөнхжин сэтгүүлч ээ хууль зөрчсөн юм зөнлөө л бна бичвэл түүнийг олж бич