Ираны Жүдо бөхийн холбоо, Ираны ҮОХ-ноос Монгол Улсын иргэн болсон жүдоч Сайд Моллайг Монголын шигшээ багт барилдахыг хориглуулах гэж Олон улсын спортын арбитрын шүүхэд ханджээ.
Израилын Ynet сайтад бичсэнээр Ираны Үндэсний олимпын хорооны заргалдаж байгаа шалтгаан нь Токиогийн олимпод Саид Моллайг Ираны өмнөөс барилдах ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь Саид Ираны жүдо бөхийн холбооноос гадаад орны өмнөөс барилдах зөвшөөрөл аваагүй гэнэ.
Иргэншлээ сольж, гадаад орны нэр дээр барилдахын тулд өөрийн эх орны холбооноос зөвшөөрөл авах ёстой байдаг. Харин Саид зөвшөөрөл авалгүй Монголын өмнөөс тэмцээнд оролцож байгаа нь хууль дүрэм зөрчсөн хэрэг гэж үзжээ.
Олон улсын Спортын арбитрын шүүхээс Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерийг гэрчээр дуудсан байна.
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Саид Моллай хуулийн дагуу Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2019 оны сүүлээр Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлсэн ба уг хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Моллаей Саеидад Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан билээ.
Ерөнхийлөгч Харьяатын тухай хуульд "Гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно", "Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлаар шийдвэр гаргана" гэж заасны дагуу түүнд иргэншил олгосон юм.
Сэтгэгдэл ( 11 )
Уулын бугыг хараад унасан морио голов гэгчэр Монгол жудочид тэгтлээ ч доошоо орчихоогүй байхад илүү харж булуу долоохын хэрэг юу байна аа
Уулын бугыг хараад унасан морио голов гэгчэр Монгол жудочид тэгтлээ ч доошоо орчихоогүй байхад илүү харж булуу долоохын хэрэг юу байна аа
Уулын бугыг хараад унасан морио голов гэгчэр Монгол жудочид тэгтлээ ч доошоо орчихоогүй байхад илүү харж булуу долоохын хэрэг юу байна аа
Саид Моллай гаа дэмжье монголчуудаа
Огт муу спорт бол болох сон. Жүдод Монгол улс ард түмний халааснаас хичнээн их мөнгө зарлаа? Тэгээд амжилт үзүүлж чадахгүй гэж гадны хүн авчирч хэл ам татлаад
Хэлтэй амтай харийн хүнээр яахав дээ
Butsaagaad yawuulaa lalarig
Ugaasaa ni lalaar dutsan bish Mongol böxöö doosh ni xiij batulga Mongoliin irgenshil dor ni olgoj ix sonirxoltoo.
Германы аваргад орж байсан гэсэн
Ulsiin avragaar barildsan yum uu. Manai sanjidmolom