Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй боллоо. Түүний иргэншлийн асуудлыг Zindaa.mn цувралаар мэдээлж байсан билээ.
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Саид Моллай хуулийн дагуу Монгол Улсын иргэн болох хүсэлтээ эхлээд Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлжээ. Уг хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Моллаей Саеидад Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан байна. Ерөнхийлөгч Харьяатын тухай хуульд "Гадаадын иргэн буюу харьяалалгүй хүн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно", "Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгох асуудлаар шийдвэр гаргана" гэж заасны дагуу түүнд иргэншил олгожээ.
Улс төрийн асуудлаас болоод Ираны иргэншлээс татгалзсан Саид Моллаи ингэснээр цаашид Монголын нэрийн өмнөөс барилдах ба тэрбээр энэ сарын 12-14-нд Хятадын Чиндаод болох "Мастерс"-ын тэмцээнд Монголын шигшээ багт багтан барилдахаар мэдүүлэгт нэр нь багтжээ. Энэ тухай judoinside.com сайт албан ёсоор мэдээлээд байна.
Саид Моллаи эрэгтэйчүүдийн 81 кг-д сүүлийн гурван жил дараалан дэлхийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдсөн. Тэрбээр 1992 онд төрсөн ба 2017 оны ДАШТ-ээс хүрэл, 2018 оны ДАШТ-ээс алт, 2015, 2016 оны Азийн наадмаас хүрэл, 2017 оны ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Харин энэ жилийн ДАШТ-ий үеэр Израилийн Саки Мукитай барилдах магадлалтай байсан ч Израиль бөхтэй барилдуулахгүй гэсэн тул Бельгийн Матиас Касстай барилдахаас татгалзсан билээ.
Ираны иргэншлээс татгалзсан Саид өнгөрсөн хугацаанд Германаас улс төрийн орогнол хүссэн ч иргэншил авч чадаагүй ба Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгчдийн багийн нэр дээр тэмцээнд оролцож байв.
Тэрбээр энэ оны тухайд дараах амжилтыг үзүүлээд байна.
Дүрэм ёсоор бол С.Моллаеи Монгол улсын иргэншил авсан тохиолдолд дэлхийн чансааны оноогоо хасуулах учиртай. Гэхдээ IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шаардлагаар иргэншлээ сольсон түүнийг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээжээ. Тэрбээр яг одоогийн байдлаар жиндээ Дэлхийн чансааны гуравт бичигдэж байгаа.
САИД МОЛЛАИД ЮУ ТОХИОЛДОВ: ТЭР ЯМАР ЗАМ ТУУЛЖ МОНГОЛД ИРСЭН БЭ?
Иранчууд ДАШТ-ийг орхиж, Саид Моллаи ганцаараа үлдэв (2019.08.25)
Ираны шигшээ баг жүдо бөхийн ДАШТ-д оролцохгүй боллоо гэж JudoInside мэдээллээ. Ираны жүдо бөхийн холбоо Олон улсын жүдогийн холбоотой олимпын зарчмыг хүндлэх, хамтран ажиллах гэрээ байгуулсан ч иран бөхчүүд ДАШT-ий дэвжээн дээр Израилын бөхчүүдтэй барилдахгүй гэсэн хэвээр байв. Харин Саид Моллаи ДАШТ-д оролцоно гэдгээ мэдэгдсэн ба сугалаанд ч түүний нэр багтсан байв.
Жүдо: Саид Моллаид заналхийлсэн тул Германд дүрвэлээ (2019.09.03)
Токиод болсон жүдо бөхийн ДАШТ-д Ираны баг оролцсонгүй. Тус улсын Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Харин дэлхийн аварга цолоо Токиод хамгаалах ёстой байсан Саид Моллаи ганцаараа дэлхийн аваргад оролцсон. Олимпын өмнөх ДАШТ тул оролцох нь ч аргагүй байлаа. Урьд өмнө Ираны тамирчид Израилын тамирчидтай таарахаас аль болох зайлсхийж, заримдаа санаатай жингээр хасагдах, гэмтэл авсан мэт жүжиглэх, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байлаа. Гэвч Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдо бөхийн холбоотой энэ жил гэрээ байгуулж, олимпын зарчмыг харилцан хүндэтгэх тал дээр тохиролцоонд хүрсэн юм. Гэвч иранчууд Токиогийн ДАШТ-ийг бойкотлохоор шийдсэн.
Саид Токиод 81 кг-ын жингийн хагас шигшээд Бельгийн бөх Маттиас Кассед ялагдаж, тавдугаар байр эзэлсэн билээ. Харин энэ барилдаанд тэр ялагдахаас өөр аргагүй байснаа ярьсан байна. Учир нь нөгөө талаас Израилын Саги Муки сайн барилдаж, гарч ирэх нь тдодорхой болоод байлаа. Саид Моллаи “ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газрын дарамтад орсон. Тэмцээний үеэр Засгийн газраас утасдаж, барилдахаа боль гэж шаардаж байлаа. Би татгалзсан. Гэтэл тэд манай гэрт очиж, намайг тэмцээнээс гарга гэж сүрдүүлсэн байсан. Япон дахь Ираны дипломат ажилтнууд ч оролцсон. Тэд нууцаар тамирчдын хэсэгт орж ирэн, сүрдүүлэн заналхийлж байсан. Тийм болохоор би хагас шигшээ, хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдахаас өөр аргагүй боллоо. Миний болон гэр бүлийнхний минь амь нас, эрүүл мэндэд аюул учраад байсан тул өөр сонголт байгаагүй” гэж ярьсан байв. Харин үүний дараа тэр эсэргүүцэн тэмцэхээр шийджээ. ДАШТ дууссаны дараа Саид Моллаи Ирандаа хариагүй, Германд очиж, улс төрийн орогнол хүссэн юм. Тэр ирэх олимпод ОУОХ-ны далбаан дор оролцох төлөвлөгөөтэй байлаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос Сайдыг бүх талаар дэмжиж, тусална гэдгээ илэрхийлсэн. Мөн мөрдөн шалгалт явуулж, Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцлах шинжтэй нөхцөл байдал ч үүссэн байв.
Герман улс Саид Моллаид улс төрийн орогнол өглөө (2019.11.06)
ОУОХ-ноос түүнийг Токиогийн олимпод баталгаатай оролцуулна хэмээн мэдэгдсэн бол харин Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцлах арга хэмжээ авлаа. Ийнхүү Германы Засгийн газраас иран бөхөд улс төрийн орогнол олгож байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тэрбээр Дэлхийн аварга Саид Моллаи Токиод Дүрвэгчдийн багийн нэрийн өмнөөс зодоглох боломжтой болов.
Монгол Улс Саид Моллаид ИРГЭНШИЛ олголоо (2019.12 сар)
ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Ираны алдарт бөх Саид Моллаи ийн Монголын тамирчин боллоо. Монголын иргэн болж, Монголын нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд барилдахаар болсон түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан ба Саид Моллаи саяхан болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг ч очиж үзжээ.
Сэтгэгдэл ( 35 )
Исламын Иран бөхөд орогнох зай олдоод байхад манай муу Элбэгээ,Сайхнаа нарыг алгаа тосоод авах улс захаас аван олдох юм бндаа. Бөх биш улс төрчидөө бид шоронд хатааж шонд өлгөх гээд бгаа биш билүү.
German yagaad tatgalsaw gedegiig nariin sudalsan uym uu? Er ni bol laluud Mongoliin irgen bolgox mash buruu. Tiim surxii baisan bol Germanuud dor ni bolgno. Manai töriin xumuus ix xoich urdaxaa medexgvi xamaagvi dur medej uymiig dor ni xarulax uym. Yagaad Oor ornoos awaxgvi Mongol gej. Naaduul chini zusandaa bainga xun alax bömbög delbelex uym bodoj yarij baidag xumuus.
MONGOLIG TOOHGUIEE,DELHIID ALDARTAI HUN SHUUDEE
İran gej yavchihsan uls ve. Tamirchnaa ch tavan bailgahgvi, setgvvlchee ch elchin deeree nuutsaar nuhchihna. Yamar uchirtai yum de
zaluu hvn bn hvnii erkhiin asuudal emzeg blohoor eldebiin yum hleed hreggui mgl chuud min eh orniihoo tuluu hichee de zaluu kin gey de
Саид чи бол зөвхөн Ираны ард түмний хайртай бөх төдийгүй Монголын ард түмний хайртай бөх билээ. Спортдоо үнэнчээр үлдсэн таныг манай ард түмэн найрсагөар талархан угтах болно. Энэ явдал хоёр орны ард түмэн, бөхийг дээдэлдэг ард түмэнд харин ч найрамдлын сайхан харилцаа тогтох юм.
Монголын нэрийг мандуул гэж дээд тэнгэр чамайг явуулжээ их монгол улс, ил хаадын улсын үед монголд үнэнчээр хүчээ өргөж явсан пэрс гаралтай хүмүүс олон бий тэдний замаар алх олон ялалт чамайг хүлээж байгаа
Бид гадны бөхийн улсынхаа нэр дээрээс барилдуултлаа сульдчаагүй байлтай. Нөгөө сүрхий эх орончид хаа бна
Mongolchuud neg buh tejeechih chadltai uls gedgee delhiid haruulj bn deerees ni mongolchuud gadaad buhuu aldaj baisnaas awch baigaagui ene tsaasdaa mongoliin judogiin hugjild asar tom huvi nemer oruulj bgaa hereg ym yr ni mongolchuud ueiin ued zoriod irsen negnee hooj tuudgad nud uzuurleed bdag archaagui uls baigaagui ter terror ene ter geed bgaa humuus law l neg bol mongol hun bish bh neg bol setgetsiin asuudaltai eswel shiljiltiin nasnii balchir huuhduud bh
ЕР НЬ ТИЙМ БАЯРЛАЖ БАХАРХАХ ҮЙЛ ЯВДАЛ БИШ БАЙНАДАА. ТЕРОРИСТУУД ИРЭХЭД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСААР БАЙНА МАНАЙХ. ҮР ДҮНГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРИУЦААД Ч ЯАХ БИЛЭЭ...
Iimerhuu l yum hiihiimda
Аугаа Аллах Тэнгэртээ талархалаа. Монгол улсын Ерөнхийлөгчид талархалаа.
JEWS ARE FKIN NAZIES,I LIKE CHINESE NAZIES
zov zov. oor hunees oor yum sur, oor solyiig shinj bohchuul min.
Дараа нь гай болохгүй биз дээ Тeрористууд асуудал үүсгэхгүй биздээ
Герман татгалзсан байхад манайх аваад хэрэг байсануу террорист халдлага энэ тэр нь болохвий
Тавтай морил Амжилт хүсэе
Wow nice! Amjilt zaluu mine!
Tawtai moril
za yahav, hunii huvid, h8muunlegiin huvid goe l yum\n Manaid irlee geed uurt ni bolon manai judogiinhond ayul nuurlehgui gesen batalgaa bgaamuu\n
Монголд ирж монголоос барилд монгол улсад хүчээ өг тэгвэл монголд амьдрахад таатай болно
Minii eh oron saihan shuu.Tabtai morilooroi. Ulam ih amjilt gargaarai.
Миний эх орныг гололгүй ирж иргэн болсонд баяр хүргэе Манайхан эх орноо голж гадагшаа явж байснаас гадныхан бүүр гарамгай тамирчин ирж байгаа нь бахдалтай байна
Миний эх орныг гололгүй ирж иргэн болсонд баяр хүргэе Манайхан эх орноо голж гадагшаа явж байснаас гадныхан бүүр гарамгай тамирчин ирж байгаа нь бахдалтай байна
munag hardaa sain boh mongolchuud demjeed ogoh heregtei alt alt
Гоё шүү..
Гоё шүү..
Hi Mongolchuud maani ih saihan setgeltei itgel setgelig n daaj yavarai! Amjilt husie! Amgalan orshig!
Hi manai Mongold tavtai morilooroi! Manai Mongolin maani irgen bolno gedeg chin tanai ger bul dahin shine humuus bolj bga gesen ug yumda! Mingolchudinha itgeliig daaj ulam ih amjiltaar duuren byalhaj buteel n arvin delgerch bgagaarai!
iRan IRAKSYRI zereg Laliin orniihon uul n bol dain dajin vzsen zovlon vzsen bolohooroo ih tuslamtgai mongolchuudad elgemseg baidagiin daa shine eh orondoo tavtai morilooroi
Bbb-d yamar ochuuhen bodol ve hehehe
Хөөрхийдөө. Хүний үр хичээж амьдарч байхад эх орон нь өөдгүй юмаа. Шинэ эх орондоо тавтай морил. Монгол ахан дүүс нь алгаа тосоод л угтаж байна. Одоо манай мундагуудтай нөхөрлөж хамтарч бэлтгэл хийгээд улам их амжилтийг гаргаад хэн болохоо харуулаарай.
Шинээр ирж байгаа тамирчиндаа амьжилт хүсье Отгонцэцэг Казахстан улсад гялалзаж яваашиг үзүүлээд өгөөрэй
buh ntr deer gadnii hun awna gedeg t1lel buh-d mongolchuud amjilt gargana ter chadahgui sags, usan selelt geh met sportdoo l gadaad humuus awna biz dee ystoi utgagui sanagdaj bn uchnuun mongoliin mundag zaluus bhad enenees iluu amjilt gargaj l taaraa sh dee