Герман улс Саид Моллаид улс төрийн орогнол өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Өнгөрсөн наймдугаар сард Японы Токиод болсон жүдо бөхийн ДАШТ-д Иранаас дэлхийн аварга Саид Моллаи ганцаараа оролцсон билээ.

Саид Токиод 81 кг-ын жингийн хагас шигшээд Бельгийн бөх Маттиас Кассед ялагдаж, тавдугаар байр эзэлсэн. Энэ барилдаанд тэр ялагдахаас өөр аргагүй байснаа тэмцээний дараа ярьсан юм. Учир нь нөгөө талаас Израилын Саги Муки сайн барилдаж, гарч ирэх нь тодорхой болоод байлаа. Харин Ираны Засгийн газраас тамирчнаа заналт дайсан Израилын бөхтэй барилдуулахыг хүсээгүй тул  барилдахаа боль гэж шаардаж эхэлжээ. Гэтэл Ираны тусгай ажилтнууд гэрт нь очиж, айлган сүрдүүлсэн байна. Ингээд Саид ялагдахаас өөр аргагүй болсон юм.  
 


ДАШТ дуусаад тэр Ирандаа хариагүй, Германд очсон. ОУОХ-ноос түүнийг Токиогийн олимпод баталгаатай оролцуулна гэж мэдэгдэж, харин Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг цуцлах арга хэмжээ авсан. Ийнхүү Германы Засгийн газраас иран бөхөд улс төрийн орогнол олгож байгаагаа зарлалаа.

Токиод тэрбээр Дүрвэгчдийн багийн нэрийн өмнөөс зодоглоно. Бичиг баримтны асуудал өндөрлөвөл Осака Их Дуулгад ч оролцож магадгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top