Нэмүү өртөг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүний худалдааг түлхүү хөгжүүлэхэд Монгол-Хятадын экспо онцгой ач холбогдолтой

2019 оны 09 сарын 07

Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээ нь хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалд талууд хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар заасны дагуу “Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриалгатайгаар 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна.

 

Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хэмээх үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрдэж байна.

Монгол-Хятадын гурав дахь удаагийн Экспо, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форумын нээлтийн үеэр Элчин сайд Д.Ганхуяг хэлэхдээ "2015, 2017 онд зохион байгуулсан өмнөх хоёр удаагийн экспонд давхардсан тоогоор нийт 700 орчим аж ахуйн нэгжийг оролцуулж, 2.28 тэрбум юанийн өртөг бүхий 278 хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулан хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хоёр удаагийн үзэсгэлэнд нийт 1.13 тэрбум юанийн борлуулалт хийсэн.

Монгол, Хятад хоёр улс бол 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг, худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхөх онцлогтой, олон салбарт нягт хамтран ажилладаг найрсаг хөрш орнууд билээ. Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна.

Цаашид хоёр улсын хуралдааны бүтцийг сайжруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх зэрэг манай Засгийн газраас баримталж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү Экспо арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байна.

Энэ удаад ОХУ, БНСУ, Япон зэрэг улсын өндөр түвшний зочид төлөөлөгчид, Бээжин хотын удирдлагууд, Хонг Конг, Макао зэрэг Хятадын томоохон мужуудын төлөөллүүд болон аж ахуйн нэгжүүд зэрэг 7,000 хүн оролцож байгаа нь уг арга хэмжээ өргөжин тэлж буйгийн илрэл юм" гэв.

Монгол, Хятад хоёр улс 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг. Манай улсын нийт гадаад худалдааны 65,2 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж, 2018 оны эцсийн байдлаар 8,4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 21 орчим хувиар өссөн байна.

Цаашид хоёр улсын худалдааны бүтцийг баяжуулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, бүс нутагт эрүүл, аюулгүй, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг түлхүү хөгжүүлэхэд Экспо арга хэмжээ онцгой ач холбогдолтой гэдгийг оролцогч талууд онцолж байна.

Энэ удаагийн Экспо арга хэмжээнд БНСУ, Япон Улс, ОХУ зэрэг бүс нутгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид, БНХАУ-ын Төрийн удирдлагууд, үндсэн зочин хот болох Бээжин хотын удирдлагууд, Хонгконг, Макао зэрэг тусгай захиргааны бүсийн төлөөлөгчид, бүс нутгийн тэргүүлэх аж ахуйн нэгж, группын удирдлагууд, эрдэм шинжилгээ, судалгааны эрдэмтэд, соёл, урлагийн салбарын нэрт төлөөлөгчид оролцсон нийт 7000 хүнийг хамрагдаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Top