Монгол Улсын Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Балжинням өнөөдөр (2019.09.11) ажлаа хүлээлгэн өглөө. Мөн түүнээс гадна шигшээ багийн бусад дасгалжуулагчид болох Д.Баттулга, Г.Дашдаваа, Япон улсын иргэн Торий Томо (эрэгтэй), Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа (эмэгтэй) нарын шигшээ багийн бусад дасгалжуулагчид ч албанаасаа буух тухай яригдаж байгаа аж.
Жүдо бөхийн шигшээ багийг сүүлийн найман жилийн хугацаанд удирдсан багш, дасгалжуулагчид 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль авсан баг тамирчдыг бэлтгэн Монголын жүдо бөхийн түүхэнд дээд амжилт тогтоож, сүүлийн зургаан удаагийн ДАШТ-ээс дараалан медаль хүртсэн зэрэг амжилтыг үзүүлсэн байдаг.
Ардын багш О.Балжинням нар ийн шигшээ багийн дасгалжуулагчийн албаа хүлээлгэн өгч байгаа нь саяхан болсон ДАШТ-д Монголын баг тамирчдын оролцсон байдалтай холбоотой бололтой.
Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Сэтгэгдэл ( 7 )
Odoo tetgevertee suu suu,zunduu l sxn gadaad yvj galuu shuvuunii Max idlee shd
БАТТУЛГА БАЙГАА Ш ДЭЭ...
Балжааг явуулаад хоёр эмэгтэй багшийг үлдээе
Атжилт муутай оролцлоо гээд муулаад яахав дээ алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй 2020 оны олимпийн наадамдаа сайн оролцоод амжилт гаргавал болоо юм бишүү, Тамирчин хүнд бэлтгэлийн уналтын үе гэж байдаг юм тэр л цикл нь манайханд тохиолдсон юм байлгүй дээ тамирчин, дасгалжуулагчаа муулаад байвал улс орноо төлөөлөн оролцох тамирчин олдохгүй болох вий дээ, Урам хайрлаа миний монголын ард түмэн минь
Тамирчид нь 4 минутын барилдаан хийх тэнхэлгүй байгааг харахад даанч гомдолтой байлаа. Аль эрт өөрийгөө мэдэх хэрэгтэй байлаа
мэдээж , тэмцээний үеэр хэлээ жажлаад монгол хүн мэдэхгүй хэлээр балжинням өвгөн хашгираад байхад ямар ч тамирчин нь ойлгохгүй шүү, хахаха
мэдээж , тэмцээний үеэр хэлээ жажлаад монгол хүн мэдэхгүй хэлээр балжинням өвгөн хашгираад байхад ямар ч тамирчин нь ойлгохгүй шүү, хахаха