ЖҮДО: Дараагийн дасгалжуулагчдын эрэлд

2019 оны 09 сарын 12


Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням нарын бусад дасгалжуулагчид “Токио-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс нэг хүрэл медальтай буюу чамлах амжилт үзүүлсэн хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ тухайгаа тэд өчигдөр /2019.09.12/ МҮОНТВ-ийн Спортын сувгаар мэдээлэл хийж, албан ёсоор мэдэгдэв.

Монголын хувьд топ төрөл болсон жүдогийн шигшээ баг дасгалжуулагчгүй удаан байж болохгүй. Мэргэжлийн хүрээнд ч, үзэгч дэмжигчдийн хүрээнд ч дараагийн дасгалжуулагчдын эрэлд гарч байна.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, С.Ням-Очир, ОУХМ Д.Нямхүү нараас эхлээд шигшээ багт туслах болон ахлах дасгалжуулагчаар ажиллах боломжтой, шигшээ багийг Токиогийн олимпод бэлтгэх чадамжтай дараагийн үеийнхний нэрс хөвөрч байна. 
 


Х.Цагаанбаатар гавьяатын хувьд жүдо бөхийн залуучуудын багийг дасгалжуулж байгаад хоёр жилийн өмнөөс Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх "Эрч" спорт хорооны даргаар очсон. Сая болсон ДАШТ-д эрэгтэйчүүдээс хамгийн сайн барилдсан Ё.Басхүүгийн бэлтгэлийг хангаж, түүнийг хувийн зүгээс тэсвэр, тэвчээрийн ажиллагаан дээр нь анхаарч дэмжсэн гэдэг. Тэр бол шигшээ багийн дасгалжуулагчаар уригдах боломж хангасан эхний хүний нэг. Олимп болоход жил гаруйн хугацаа үлдсэн энэ үед богино хугацаанд хэрхэн тэсрэлттэй бэлтгэл, сургуулилтаар тамирчдаа сэргээхийг Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын аваргууд мэднэ.  

Дараагийн сонголт Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар. Олимпын аварга Н.Түвшинбаярыг 2008 оны олимпийн цикльд гардан бэлтгэсэн Х.Болдбаатар дасгалжуулагч БНХАУ-д багагүй хугацаанд уригдан ажиллаж байгаад Монголдоо суурьшсан. Одоо хувийн бизнес эрхэлж байгаа.

Д.Нямхүү. Азийн наадмын аварга, Ази тивийн аварга Д.Нямхүү мөн л хувийн бизнес эрхэлж байгаа. Гэхдээ түүнийг шигшээ багийн дасгалжуулагчийн албанд ирээсэй гэхээсээ илүү холбооны Гүйцэтгэх захирлын албанд тохирох хүн гэж үзэж болно. Өмнөх Гүйцэтгэх захирал М.Бөхбатын үүрэгт ажлыг итгэлтэй үргэлжлүүлэх хариуцлагатай хүн нь Д.Нямхүү байж болох бүрэн боломжтой.

Гавьяат тамирчин С.Ням-Очир. Саяхан Монголдоо түр хугацаар ирсэн С.Ням-Очир гавьяат гэвч гэр бүлийн хамт АНУ-д суурьшсан. Эхнэр П.Лхамдэгдийн хамт Америкт дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Монгол руу ойрын хугацаанд буцаж ирэх магадлал тун бага.

Тэдэн дээр “Женко” клубын тамирчин Г.Болдбаатар, Хонконгод гурав дахь жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа, Гавьяат тамирчин М.Бундмаа нар нэмэгдэх бүрэн боломжтой. Гавьяат тамирчин Д.Цэрэнхандыг нэрлэх нь зүйн хэрэг. 

Олимпын аварга Н.Түвшинбаяр шигшээ багаа дасгалжуулах боломжтой ч түүний хувьд Токиогийн олимпод тамирчнаар оролцох сонголтыг илүүд үзэж байгаа биз ээ.

Үүн дээр нэмэхэд, өчигдөр ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын зарим багш нараа эргүүлж шигшээ багт дуудах бас нэг хувилбар байж болно.
 

Сэтгэгдэл ( 50 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ёндон(211.36.131.214) 2025 оны 03 сарын 13

Х.Болдбаатар . Х.Цагаанбаатар 2 хамгийн сайн сонголт гэж бодож бна. Балжаа аврага одоо ядарч бгаа блгүй дээ

1  |  0
Judo fan(172.58.136.80) 2025 оны 03 сарын 13

Tsagaanaa sain avch yavna. Aguu turshlagatai hun dee,

1  |  0
Зочин(202.179.25.5) 2025 оны 03 сарын 13

Сайн тамирчин байлаа гээд сайн дасгалжуулагч болно гэсэн үг биш гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Дасгалжуулах, барилдах 2 чинь тэс ондоо зүйл.

4  |  1
Иргэн(59.153.114.221) 2025 оны 03 сарын 13

Балжаа аврага Эрдэнэтод хоёр дараачын хүнээ бэлдсэн байлгүй дээ эрэл сурал болоод яахав өөрсдөөс нь асуухгуй яа даа

1  |  1
Иргэн(150.129.140.220) 2025 оны 03 сарын 13

Х.Болдбаатар хамгийн сайн сонголт.

1  |  1
Tsolmon(66.181.161.67) 2025 оны 03 сарын 13

Tewelmaa bagshiig vldeesn deeree bvh zvrh setgelee judood zoriulsn sain bagsh shawiudan yh ym bljinoo

5  |  0
Зочин(139.5.218.95) 2025 оны 03 сарын 13

Х.Болдбаатар хамгийн шилдэг нь шүү дээ

3  |  2
Зочин(73.22.165.19) 2025 оны 03 сарын 13

Цэрэнханд Бундмаа Болдбаатар Нямхүү~ Нарийн бичиг болоосой.

2  |  0
Г.Оюун(202.126.88.133) 2025 оны 03 сарын 13

Халиуны Болдбаатар чадна

7  |  1
Г.Оюун(202.126.88.133) 2025 оны 03 сарын 13

Халиуны Болдбаатар чадна

6  |  1
Ч,Намжил(202.9.43.94) 2025 оны 03 сарын 13

Цэвэлмаа дасгалжуулагч эргүүлээд авбал дээр маш сайн багш бүх зүрх сэтгэлээ жудод өгсөн хүн

3  |  0
mgl(66.181.161.66) 2025 оны 03 сарын 13

judo ondor hogjson yopon solongos tiv delhiin avarga shildeg Tamirchid aa zodoj tailsnii daraa shigshee bagaa dasgaljuulachaar avdag. Tcagaanbaatar mongoliin judog sergeej sain ajillana gej bodoj bna

2  |  0
ИРГЭН (43.228.131.24) 2025 оны 03 сарын 13

Цагаанбаатар яаж хийж чадах вэ дээ

2  |  1
Ррр(202.126.89.183) 2025 оны 03 сарын 13

Ц. Шийрэв сайн дасгалжуулна даа

2  |  2
кккк(182.160.33.94) 2025 оны 03 сарын 13

Цагаанбаатар ахлах хийж амжихгүй ээ.....Х.Болдбаатар хамаагүй илүү байлгүй яахав дээ

7  |  2
Хэ хэ хэ(72.143.220.241) 2025 оны 03 сарын 13

Арго багш , дуучин гомо хоолойт Болд, Осоржаамаа ч билүү үгүй Баасан авгай ч байсан яахав дээ . Тэд нараас сонгоо!

1  |  5
Tsogoo Zoljargal(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

Tsagaanbaatar zvgeer bha tvwshinbayar awarga tokio 2020do vzne bzde busadnich yahaw

6  |  2
Tamirchin(59.153.114.81) 2025 оны 03 сарын 13

Dashgombiin Battulga dasgaljuulagch bagt uldvel yaasan yum ,ter hun heregtei shu,turshlaga ni heregtei.

3  |  0
Зочин(202.126.89.147) 2025 оны 03 сарын 13

Х. Болдбаатар ерөнхий Цагаанбаатар туслах Эрдэнэт-Од эмэгтэйчүүдийн шигшээгийн дасгалжуулагч байхад болно доо болно

8  |  1
Хишигдаваа(64.119.22.69) 2025 оны 03 сарын 13

Х.Болдбаатараас өөр хэн ч чадахгүй тэр бол гарцаагүй үнэн шүү

8  |  1
Жудо(175.223.30.175) 2025 оны 03 сарын 13

Ерденет од байх ёстой

2  |  1
Зочин(202.55.188.93) 2025 оны 03 сарын 13

Болдбаатар, Нямлхагва, Бундмаа Цагаанаа ерөнхийлөгчтэй асуудалтай учраас болгохгүй байх.

1  |  0
Zorig gam(122.201.22.208) 2025 оны 03 сарын 13

H.Boldbaatar emots H.Tsagaanbaatar

2  |  0
Зочин(64.119.26.37) 2025 оны 03 сарын 13

Тэр энэ сайн гэлтгүйгээр ажиллаж байсан туршлагатай мөн хамгийн гол хоорондоо хагаралдаад байхгүй ухаалаг нэг баг болж ажиллаж нэг удирдлаганд төвлөрч чадах тийм л хүмүүс хэрэгтэй учир нь гэвэл ихэнх тамирчид шигшээ багт ороод ур чадвар уран сайхан техник сураад байдаггүй харин ачаалал даах чадвар арга самбаа сурч амжилт үзүүлдэг билээ

2  |  0
Үнэн(99.203.64.170) 2025 оны 03 сарын 13

ЦАГААН баатар чаднаа.. Эрч хүч эмоци туршлага бүгд бий..

5  |  2
Зочин(66.181.177.180) 2025 оны 03 сарын 13

Шийрэв багшийг тавих хэрэгтэй. Туршлагатай бас олон шавь нараас нь шигшээд баыдаг юм баяна лээ

2  |  2
Эгэл(66.181.182.36) 2025 оны 03 сарын 13

Насантогтох гэж нэг хүн лав байгаа

3  |  3
Эзэн чингис(64.119.21.111) 2025 оны 03 сарын 13

Сонгодог сонголт насантогтох түвшинбаяр цагаанбаатар 3 шүү энэ 3с аварга төрнө

3  |  3
Би(202.126.88.135) 2025 оны 03 сарын 13

Манайххан бас л т1-тэх юмдаа.БатэдпэнэБатбаяр/Кцкушузан/Сумьяабазар Сухбат гээд л т1-Тэлмэн л амьдрал Сайхан большого гээд бсан юу болов. Ядаж Энэ авраргаа элдэв Улсаа Тикрит нэвтэрууоэнч болгохоо болчихоос.Зугээр л Сайн без шуутээ.Баянменх даншуулаггч болоод хуугээ дэлхийн Парана дархан авангард болохгуй дуусгасан. Одоо болоо штээ.2020 онд олимпом оролцуулах боломжийг нь улс тёр Албан тушаалгуйгээп байлгавч

1  |  1
БОЛЬ(182.160.36.204) 2025 оны 03 сарын 13

НАСАНТОГТОХОО БУЦААЖ ТАВИАЧ.ТАМИРЧИН ДАСГАЛЖУУЛАГЧ ЧИНЬ ШАЛ ОНДОО ЗҮЙЛ Ш ДЭЭ.ЦЭВЭР ДАСГАЛЖУУЛАГЧ ХЭРЭГТЭЙ.БИТГИЙ БААХАН ТАМИРЧИД ЛОББИДООД БАЙ.

4  |  1
demjigch(203.169.49.109) 2025 оны 03 сарын 13

shinjleh uhaanch, onoltoi hun avah heregtei. Zugeer buh avch bolohgui. Tsagaanbaatar bol har uhaanaar barilddag.

2  |  2
Irgen(66.181.161.104) 2025 оны 03 сарын 13

Boldbaatar deer bh.

4  |  0
Irgen(66.181.161.104) 2025 оны 03 сарын 13

Boldbaatar deer bh.

5  |  0
Зочин (66.181.190.199) 2025 оны 03 сарын 13

Сайн тамирчин байлаа гээд сайн дасгалжуулагч болчихдог юм биш барилдах дасгалжуулах хоёр чинь өөр шүү дээ

9  |  0
Zo(43.228.130.175) 2025 оны 03 сарын 13

Erdenet od hereggvi ee mungu huusun balai amitan bn lee

4  |  0
Zo(43.228.130.175) 2025 оны 03 сарын 13

Erdenet od hereggvi ee mungu huusun balai amitan bn lee

1  |  0
Zo(43.228.130.175) 2025 оны 03 сарын 13

Erdenet od hereggvi ee mungu huusun balai amitan bn lee

1  |  0
Zo(43.228.130.175) 2025 оны 03 сарын 13

Erdenet od hereggvi ee mungu huusun balai amitan bn lee

2  |  0
Zo(43.228.130.175) 2025 оны 03 сарын 13

Erdenet od hereggvi ee mungu huusun balai amitan bn lee

1  |  0
z(202.179.27.145) 2025 оны 03 сарын 13

tsevelmaa bol hudlaa devjeen deer daguulh garsan ni medali avch bgaag barag haraagui yum bna haya miitai hun bh

2  |  4
Ган(122.201.26.240) 2025 оны 03 сарын 13

Насантогтох гэдэг хүний нэр яагаад байхгүй байна?

3  |  1
Ганаа(122.201.22.229) 2025 оны 03 сарын 13

АНУ-д ЖҮДО-гийн дасгалжуулагч хийж байгаа Сүлдбаяр, Мөнхбаясгалан гэдэг нэг үеийн залуучуудаа бас дуудаж ирүүлж болох л байхдаа.

3  |  1
баатар(202.170.68.38) 2025 оны 03 сарын 13

Халиуны Болдбаатар хамгийн шилдэг нь шүү... Дээр нь Цэвэлмаа, Эрдэнэт-Од 2-ийг буцааж авах хэрэгтэй

12  |  2
Болдоо(66.181.161.48) 2025 оны 03 сарын 13

Болдбаатарыг ер.дасгалжуулагч болго...өөр сонголт байхгүй шүү

11  |  1
иргэн(64.119.26.225) 2025 оны 03 сарын 13

халиуны болдбаатар болсон нь дээрээ

8  |  0
Zochin(64.119.18.50) 2025 оны 03 сарын 13

2 эмэгтэй дасгалжуулагч нь vлдсэн дээрдээ Балжаа аврга бол тэтгэвэртээ гарсан нь дээрдээ

3  |  0
Зочин(150.129.140.241) 2025 оны 03 сарын 13

Улс төрд ороогүй хүнээр удирдуулах хэрэгтэй, Түвшинбаяр, Цагаанбаатар хоёр бол хэрэггүй.

9  |  1
Zochin(66.181.161.97) 2025 оны 03 сарын 13

D.battulga gej mundag dasgaljuulagchiig bdag shuu

3  |  0
Привет (66.181.180.141) 2025 оны 03 сарын 13

эмэгтэй дээр Цэвэлмаа ЭрдэнэтОд 2 оос оор хун байхгуй Бундмаа болоогуй. Х.Болдбаатар Тувшинбаяр Цагаанбаатар 3 гар нийлвэл зугээр

8  |  2
zochin(49.98.143.30) 2025 оны 03 сарын 13

emegtei hun deer bhaa da...

2  |  0
Close menu