Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсныг зарлаж, холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, ахлах дасгалжуулагч О.Балжинням, туслах дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар МҮОНТВ-ийн Спортын сувгаар албан ёсны мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням болон шигшээ багийн нийт багш, дасгалжуулагчид өнөөдөр /2019.09.11/ үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлангийн хурал өчигдөр /2019.09.10/ болж, энэ үеэр дээрх шийдвэрийг гаргажээ.
ШИГШЭЭ БАГААС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БУЙ БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧИД
Жүдо бөхийн холбооны удирдлага болон шигшээ багийн багш, дасгалжуулагчид ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгаанаа "Токио-2019" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д тамирчид нь амжилт муутай оролцсонтой холбон тайлбарлаж байгаа юм.
МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат холбооны удирдлага болон дасгалжуулагчид огцорч байгаа тухай мэдэгдэл хийх үеэрээ "2019 оны ДАШТ-ий тайлан хурал өчигдөр холбоон дээр болсон. Хурлын үеэр МЖБХ-ны удирдлагын зүгээс ДАШТ-ий хүрээнд холбогдох ажлуудыг хангалттай хийж чадаагүй. Тухайлбал, тамирчдаа бэлтгэл сургуулилтад хангаллттай хамруулж чадаагүй. Уураг витаминжуулалтаар хангалттай хангаж чадаагүй. Дээр нь бэлтгэл тактикийн барилдаанууд дээр алдаа дутагдалтай, чамлахаар байсан. Мөн клубын багш дасгалжуулагчид бусад тамирчдыг энэ хүрээнд сайн хамруулж чадсангүй. Бэлтгэл хангагчдыг хангалттай зохион байгуулж чадсангүй гээд эдгээр үндэслэлээр МЖБХ-ны удирдлага миний бие өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрийг гаргалаа. Энэ хугацаанд биднийг дэмжиж ажилладаг олон хүнээс гадна Монголын ард түмнээсээ уучлалт гуйж, хангалттай сайн ажиллаж чадаагүй дээ харамсаж байна гэдгээ дахин хэлье. Мөн дараа дараагийн хүмүүстээ амжилт хүсэж байна" гэж ярьсныг Imongolia.mn сайт нийтэлжээ.
Мөн Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням "Миний хувьд Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 2011 онд томилогдсон. Найман жилийн хугацаанд энэ багаа ахлаж ажилласан байна. Энэ хугацаанд бидний гаргасан амжилт ч өндөр. Дэлхийн аварга гурав, ДАШТ-ий мөнгөн медаль гурав, хүрэл медалийг 10 гаруй тамирчин авсан байна. Олимпоос 2 мөнгө, 1 хүрэл, Азийн наадмаас 3 алтан медаль авсан. Гэвч 2019 оны Токиогийн ДАШТ-д, олимпийн урд жил болж байгаа тэмцээнд бид нарын ажлын алдаа дутагдлаас болж нэг хүрэл медаль, нэг тав, нэг долдугаар байр гэсэн амжилт үзүүллээ. Иймээс манай шигшээ багийн бүх дасгалжуулагч үүндээ дүгнэлт хийж, дараагийн хүмүүс нь шигшээ багаа авч олимпод орог гэсэн үүднээс бүгд ажлаа өгч байгаа юм. Энэ хугацаанд биднийг дэмжиж ажилласан МЖБХ болон Монголынхоо нийт ард түмэн, биеийн тамирын байгууллагуудад баярласнаа илэрхийлж байна. Бид цаашдаа ч гэсэн жүдо бөхөө хөгжүүлэх үйл хэрэгт оролцоод цаашид улам их амжилт гаргуулахын төлөө ажиллах болно" гэсэн бол Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа "Ажлын хариуцлага гэдэг маш чухал. Энэ утгаараа бид өнөөдөр хариуцлагаа хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйн, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өгч байна. Дараагийнхаа хүмүүстээ амжилт хүсье" гэжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Ёс зүй.
urnaa l yas zaaj medali awlaa , baljaa , battulga , tsewelmaa , dashdawaa nar odoo shakhaad yum garakhaa bolisoon .
зарим тамирчид үнэхээр арай байсан шүү өмнөөс ичиж үхэх шахсан бие бялдар муутай хэн нэгний нөлөөгөөр явсан байх дасгалжуулагч нар нь зүгээр ард түмний мөнгөөр тансаглаад харин зарим тамирчид өөртөө дүгнэлт хийж шагшаагээс гарах хэрэгтэй Одбаяр,ууганбаатар,эмэгтэй тамирчидын дийлэнх нөхөд
zaz zvgeer l buhiin neg turul shd svrtei yum
Сайхан эхлэл байна. Ер нь хаана хаанаа алдаа дутагдлаа ухаараад хариуцлагаа үүрдэг ёс зүйтэй байх нь зөв
УИХ гишүүд ингээд ажлаасай огцорвол баатар болно
Мэргэжлийн жудогийн багш монголд байна уу? ЯАЖ яяпончууд шиг бөхөө бэлтгэдэг багш дасгалжуулагчтай болох вэ?
Мэргэжлийн жудогийн багш монголд байна уу? ЯАЖ яяпончууд шиг бөхөө бэлтгэдэг багш дасгалжуулагчтай болох вэ?
Эд маань дараагийн хүмүүстэйгээ хамтран ажиллана гэж итгэж байна. тэгэж байж бидний жудо-д хүрсэн түвшин хадгалагдана. манай жудочид мундаг юм аа.
Маш зөв алхам хиижээ жүдогиин холбоо халиуны болбаатарыг ахлахаар тавих хэрэгтэйдэ