Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарыг эргүүлж ШИГШЭЭ БАГТ урья

2019 оны 09 сарын 12

Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжинням нарын бусад дасгалжуулагчид “Токио-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ээс нэг хүрэл медальтай буюу чамлах амжилт үзүүлсэн хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Дэлхийн топ баг Монголын шигшээгийн энэ хөдөлгөөн жүдогийн ертөнцийн анхаарлын төвд орж ирээд байна. Юуны өмнө тэдэнд бид талархах ёстой.
 

  • Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням
  • Туслах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Д.Баттулга
  • Туслах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
  • Туслах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
  • Туслах дасгалжуулагч, ОУХМ Г.Дашдаваа 

Энэ хүмүүс ачааны хүндийг үүрсэн шиг үүрч, амжилтын сайнуудад хүрсэн шиг хүрсэн. 

Нэг талаас энэ үйл явдал Монголын спортод хариуцлага хүлээх соёлын жишиг болж харагдсан ч гэлээ нөгөө талаас олимп болоход нэгхэн жилийн хугацаа үлдсэн ийм цаг үед нийтээрээ буух нь зөв байсан уу гэх асуулт дагуулахад хүрч байна.

Өчигдөр ажлаа хүлээлгэсэн өгсөн дасгалжуулагчдын удирдсан шигшээ баг 2017 оны Будапештийн ДАШТ-ээс зургаан медальтай ирж, урд өмнө байгаагүй дээд амжилт үзүүлснээс гадна сүүлийн зургаан ДАШТ-ээс дараалан медаль хүртэж, Монголын ард түмнээ баярлуулсан амжилтыг хэн ч үгүйсгэх эрхгүй.  Жүдогийн баг хамт олон өнгөрсөн гурван олимпын циклд үргэлж Монголын спортын итгэл найдвар болж ирсэн нь үнэн. Тийм ч учраас энэ баг хүссэн хүсээгүй өндөр хариуцлага хүлээж, ДАШТ-ээс хоосон ирэх, тэр байтугай нэг медальтай буцах эрхгүй, тийм том итгэл, хүмүүжлийн эзэн нь болсон байжээ.

Тамирчдын ялалттай нь хамт байдаг шигээ ялагдалтай нь мөн эвлэр гэсэн спортын үнэнч дэмжигчдийн ёс зүйн илэрхийлэл байдаг. Гэхдээ сая болсон Дэлхийн аваргын дараа жүдогийн үзэгчид, мэргэжилтнүүд шигшээ багт, тэдний ирэх олимпод үзүүлэх амжилтад эргэлзсэн сэтгэгдлээр давалгаалсан. Уг нь монголчуудын хувьд хир халдаадаггүй, ялалт, ялагдлын аль алийг нь хүлээн зөвшөөрч ирсэн их спортын төрөл гэвэл жүдо. Гэтэл ганц үзэгчид ч биш өдгөө Монголын жүдо бөхийн холбоог тэргүүлсэн хэвээр байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч хатуу шүүмжлэлтэй хандаж, шигшээ багийн удирдлага, дасгалжуулагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь буулгахыг хүлээн зөвшөөрөхөд хүрчээ.

Зөв ч байх, буруу ч байх. Зөв талаас нь харвал, алдааг даруй засч, дасгалжуулагчдын багт сэлгээ хийх нь чухал болж, тийм цаг хугацаа нь ч ирсэн байх. 2016-2020 оны Шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтаас эхлээд ил гаргаагүй л болохоос эв түнжин эвдрэлцсэн, байр суурь зөрчилдсөн зүйлс ажиглагдаж эхэлсэн.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, С.Ням-Очир, ОУХМ Д.Нямхүү, Г.Болдбаатар, Д.Цэрэнханд нараас эхлээд лидерүүд шигшээ багт дуудагдаагүй үлдсэн нь анхаарал татдаг. Тэдний орон зай, мэдлэг туршлага, арга барил одоо жинхнээсээ хэрэг болж болох юм. Энэ үүднээсээ сүүлийн хоёр жилд амжилт буурсан үзүүлэлтэд дүгнэлт хийж, "жолоо"-ны ард шинэ хүн суулгая гэсэн нь оносон байх талтай.
 


Нөгөөтэйгүүр эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчдын хувьд бол маш харамсалтай байна. Бодит нөхцөл байдлаас харахад, өнөөдөр Х.Цагаанбаатар, Х.Болдбаатар, Д.Нямхүү, С.Ням-Очир, Г.Болдбаатар нарын шигшээ багт дуудагдах, найдаж болох боловсон хүчин бол байна. Харин эмэгтэй багийн тухайд Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарыг орлох туршлагатай, далайцтай, гаршсан дасгалжуулагч хараахан бэлтгэгдээгүй байгаа билээ. Гавьяат тамирчин Д.Цэрэнханд, М.Бундмаа болон бусад санал болгох хүмүүс мэдээж гарах байх. Өөр сайн багш нар нэрээ дэвшүүлэх л байх.

Гэхдээ Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарыг шигшээгээс буцааж байна гэдэг бол Д.Сумъяа, М.Уранцэцэг хоёрын амжилтаас зулгааж байгаатай ялгаагүй. Эмэгтэй шигшээ багаа эвдэж байгаагаас өөрцгүй.

Энэ өнцгөөс нь харвал Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн алба эмэгтэй багийн дасгалжуулагчдын шийдвэрийг эргэж харах нь тамирчдын ч, ард түмэн-дэмжигчдийн ч хүсэл байж мэднэ.

Тэднийг шигшээ багт дахин уривал ямар вэ?

Сэтгэгдэл ( 66 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бямба(49.0.157.17) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг хэнээр солихыгоо бодоогүй, поп шийдвэр гаргасан байх. Эрдэнэт-Од, Цэвэлмаа нарыг орлох хүн харагдахгүй л байх юм.

1  |  0
Д сэржмятав (73.15.211.210) 2025 оны 03 сарын 13

Х баттулга о балжинням м бөхбат 3 ыг сольж шинэ хүмүүс гаргаад бусдыг нь үлдээх нь зөв боловуудаа

2  |  0
shagai(103.26.194.141) 2025 оны 03 сарын 13

yhaw eregtei tamirchdad bol baij bolhol zvil harin emegtei bag tamirchdin dasgaljuulagchdig solij bolomgui met sanagdaj bna ed naraas oor turshlgatai xvn odoohondo baig met sanagdjin

2  |  0
zochin(202.126.88.137) 2025 оны 03 сарын 13

sain bagsh dasgaljuulagchid ni uldeh heregtei Buhbat Baljinnyam nar bol soligdoh heregtei tamirchid ch bas ylgaagui shine zaluuchuud a demjih ni zuitei

1  |  0
Оюу(64.119.18.69) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтод эгч маш шударга зарчимч сайн багш дасгалжуулагч

2  |  0
Гүнжид(64.119.18.69) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтод маш сайн тамирчин байсан мундаг дасгалжуулагч одоогийн байдлаар энэ хүнээс илүү эмэгтэй дасгалжуулагч байхгүй

3  |  0
Энхээ(103.57.95.91) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэод хөөрхөн жаахан охин байж билээ

1  |  0
Aaaaaa(66.181.188.71) 2025 оны 03 сарын 13

Emegtei dasgaljuulagchid bsan deeree

1  |  0
зочин(203.91.115.42) 2025 оны 03 сарын 13

тийм шүү дэмжиж байна Эрдэнэт Од бол гайхалтай тамирчин дасгалжуулагчийн хувьд асар их туршлагатай сэтгэлтэй бүүр нэг ясны тамирчин дасгалжуулагч

2  |  0
zorigtoi bai(64.119.18.79) 2025 оны 03 сарын 13

manai tamirchid setgel zuin beltgeltei husel temuuleltei bh heregtei ene delhiin avragad barildah husel ermelzlelgui haragdsan. gehde uzegch yu ch gj harj bolnoo. tamirchin hund setgel zui bie byaldar zorilgo l bh heregtei dasgaljuulagch hun ta bas sain tulj ajillah heregtei

1  |  0
Зочин(66.181.180.227) 2025 оны 03 сарын 13

Ene erdenet od ntd n galzyygiun bolinitsin hyn shig aimaar bn en abgai ch bytehgyi gee

1  |  1
tumuruu (103.14.38.230) 2025 оны 03 сарын 13

2 emegtei dasgaljuulagchaa butsaaj duudsan ni iluu dee olimp bolohod gantshan jil uldlee shdee...

2  |  0
Zochin(66.181.183.131) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэй 2 дасгалжуулагч бол охидуудаа амжилтанд хүрхэд их нөлөөлсөн тийм бооохоор үлдээсэн нь дээр байх бусад нь солигдсон нь дээрээ

2  |  1
Арай2(122.201.31.144) 2025 оны 03 сарын 13

Толгойгүй хүмүүс байдаг юмууу зоргоороо хүмүүс юм уу? Дэлхий аваргаар огцор хэн хариуцлага хүлээх вэ гээд шаагицгаагаад байсан. Огцорхоор буцаагаад тавь л гэж байна шүү бас

2  |  1
zovhin(202.131.227.158) 2025 оны 03 сарын 13

demjij bna

2  |  1
зочин(202.9.42.129) 2025 оны 03 сарын 13

Чөлөөтийнхөн ингэмээр байгаа юмдаа.

2  |  0
Иргэн(202.179.27.215) 2025 оны 03 сарын 13

эмэгтэй дасгалжуулагч нар нь үлдэх хэрэгтэй.

6  |  0
Хэн нь ч хэрэггүй ээ(202.21.107.86) 2025 оны 03 сарын 13

Хэн нь хэрэггүй ээ. Бүгдийг нь солих хэрэгтэй. Наад 2 оос одоо юу ч гарахгүй ээ. Сумьяа уранцэцэг 2 бол өөрсдөө авьяастай хүмүүс.

3  |  1
Иргэн(66.181.161.116) 2025 оны 03 сарын 13

Хоёр эмэгтэй нь хэрэгтэй

4  |  0
Enhjin(66.181.161.64) 2025 оны 03 сарын 13

Mongolchuud ingeed dotroo hagaraldaad bdag uchraas delhiin jvdod hvch sultai japan hvmvvs tiimch ih hvch byar ni undarsan hvmvvs bish shvvdee neg yumaa heden zuu myangan udaa dawtdag ih sharguu hvmvvs uchraas delhiid jvdogoor noyorhood bga yum tegeed deerees ni bitgii bagsh dasgaljuulagchdiig muulaa ted nar yamar aldaar iim baga amjilt vzvvlsen yumuu ter.Judo gedeg hoorondoo biy biynee hairlaj hvndelj suragch ni suragch shig bagsh ni bagsh shig demjigch ni demjigch shig vzegch ni vzegch shig bj bii boldog asar ih hvndlel yum shvvdee ugaasaa olimp odoo yu yuugvi bolloo bitgii solio

4  |  1
Suld(76.103.224.255) 2025 оны 03 сарын 13

Сайн бна. ийм соёлтой байх хэрэгтэй. Энэ маягаар зөв жишэг тогтоох шаардлагатай.

3  |  0
Uuganaa(66.181.180.73) 2025 оны 03 сарын 13

Ene 2 emegtei dasgaljuulagch zaawal uldex estoi

6  |  1
Зочин(45.33.109.28) 2025 оны 03 сарын 13

Цагаанбаатар аваргыг сонгох хэрэгтэй

2  |  1
билгүүн(202.126.89.127) 2025 оны 03 сарын 13

Хариу буцааж ирүүлэх нь зөв

3  |  0
Zochin (211.36.145.172) 2025 оны 03 сарын 13

Odoo erch huchtei zaluuchuudaa urij demjih heregtei

2  |  1
Hi(64.119.19.238) 2025 оны 03 сарын 13

Ajil hiij bgaa hvnd aldaa onoo bgvi l yahaw dee.tsewelmaa dasgaljuulagch bol zaawal baih estoi chadwartai dasgaljuulagch gej boddog shvv Tsewelmaa bagshiig ergen tatah heregtei.

4  |  1
Hh(66.181.161.111) 2025 оны 03 сарын 13

Yahav hun sanalaa helelgui yahav gehdee haluun togoond n bga hunees iluu bi yu medeh ve gedege bodoj bicheerei nuhuud

3  |  0
Минж(64.119.21.111) 2025 оны 03 сарын 13

Насаа багшиигаа тавиачээ энэ хүнээс ахиад аварга төрнө

3  |  1
.(182.160.33.251) 2025 оны 03 сарын 13

эргүүлж татмаар байна шүү... олимп хаяанд ирчээд хаалга тогшоод байна шүү!

2  |  0
Enhjin(66.181.160.71) 2025 оны 03 сарын 13

Ta nar araichdee hvnl yum chin aldaa onoo gargaj bolnoshdee tiimhen zvild yuund uurladag yum naad halsan dalgaljuulagchdiin chin ihenh ni jvdogoor hooloo olj idej hvvhed ger ornoo awch yuwdag gants zvil ni tiim bizde gants udaa urshuuguuch dee mongolchuudaa negniigee bodiildoo

1  |  0
ХУЦ УХНА ТАВЬЦАН БИШ(182.160.36.204) 2025 оны 03 сарын 13

ДАСГАЛЖУУЛАГЧ ХИЙГЭЭ БИЗ ДЭЭ.АМЖИЛТ ХАА БАЙНА.?ӨӨР ХҮНЭЭР ХИЙЛГЭЖ ҮЗ.

4  |  3
Зочин(211.36.147.152) 2025 оны 03 сарын 13

Ахлахаар нь Цагаанааг

1  |  3
зочин(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

эргүүлж татах нь зөвөө япон дасгалжуулагч хэрэггүй ээ манайхан өөрөсдөөн чадышд

6  |  3
алимаа(66.181.189.219) 2025 оны 03 сарын 13

спорт чинь хүн болгоны харж хэлж ыайгаасай маш хэцшү шүүдээ эдгээр хүмүүс бүгд л байж байж аллааг цаашид засаж явах хүмүүс гэж бодож бна бүх дасгалжуулагч. тамирчиддаа амжилт хүсье

3  |  0
Зочин(66.181.190.154) 2025 оны 03 сарын 13

Инээсэн бүхэн нөхөр биш, ууралсан болгон дайсан биш шүү дээ. Олон нийтийн санал бодлыг зөв талд нь дүгнэх хэрэгтэй. Маргааш олимп боллоо. Тэгэхээр эрэгтэй багийн дасгалжуулагч нарт жаахан салхи оруулаад л ажиллуулах хэрэгтэй байхаа.

4  |  0
Zozin (66.181.180.227) 2025 оны 03 сарын 13

Erdenet od ynen hereggyi aimasr yalgabar yzeltei hydlaa dyr chadbargyi amitan

3  |  0
зочин(183.177.100.10) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэт од, цэвэлмаа нарыг дасгалжуулагч хийлгэх зөв шүү? Сайн бодоорой.

3  |  2
Я (66.181.180.141) 2025 оны 03 сарын 13

би болмоор байна 2 олимпийн аварга торуулнэ гээд толгойгоо тавих хун байна уу

1  |  0
Gankhuyag(202.126.89.170) 2025 оны 03 сарын 13

Bazarsuren bn gaviyat dasgaljuulagch

1  |  0
Болд (66.181.161.65) 2025 оны 03 сарын 13

Энэ хоёр дасгалжуулагчийг ажилд нь үлдээх хэрэгтэй шүү. Орлох хүн байхгүй.

4  |  2
япон багш хэрэгтэй(66.181.177.62) 2025 оны 03 сарын 13

япон мэргэжлийн багш урих хэрэгтэй. ӨӨР арга алга.

2  |  4
япон багш хэрэгтэй(66.181.177.62) 2025 оны 03 сарын 13

япон мэргэжлийн багш урих хэрэгтэй. ӨӨР арга алга.

1  |  3
Ард(103.11.195.34) 2025 оны 03 сарын 13

Увсчуудыг жюдогоос зайлуулах цаг болсон байхаа

2  |  10
vi(202.9.43.140) 2025 оны 03 сарын 13

avgaichuudaar yaadg um b.chadlaa mdeed zai tavij bhd

1  |  6
zochin(66.181.185.48) 2025 оны 03 сарын 13

sayn DASGALJUULAGCHAAS GADNA TAMIRCHID MAAANI OYUNY CHADAWKHITAY BAYKH NI IKH CHUKHAL, SHIGSHEEGIIN OLON TAMIRCHID ENE TAL DEER IKH MUU NI KHARAGDDAG,

3  |  1
монгол(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Энэ 2 оос чадалтай эмэгтэй дасгалжуулагч байхгүй Бундмаа Цэрэнханд 2 арай барахгүй байх Олим хүрэлтэл солих хэрэггүй

4  |  2
Кз(122.201.22.247) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэйд угаасаа Урнаагаас өөр хүн яваагүй бусад нь дарь үнэрлсэн

1  |  0
Жүдо(202.126.89.101) 2025 оны 03 сарын 13

Шинэ хүн хэрэгтэй. Сумъяа, Уранцэцэг 2 бол аяндаа өөрсдийн авьяас мэдрэмж хүч, нөөц, арга туршлага, чадвараараа өөрсдийгөө аваад явчихна.

2  |  0
Setgel zuich(107.77.212.224) 2025 оны 03 сарын 13

Erdenetod shig xereggui xun baixgui odoo.solivol colison shig soli .bitgii dulegneed baitsgaa.olympic oirtloo ertxen shiideed ajildaa orson n deer.

2  |  1
Zochin(202.126.89.217) 2025 оны 03 сарын 13

Turuuchiin holboonoos beltgegdsen tamirchdiin noots duusaj bga

1  |  0
Zochin(139.5.218.140) 2025 оны 03 сарын 13

erdenet-od hereggvi ee tsewelmaa ni uldwel heregtei bh

2  |  0
Зочин(202.131.228.50) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэй дасгалжулагч эднээс өөр юу л бол их зөв санал юм

2  |  0
Одоо болноо(64.119.21.211) 2025 оны 03 сарын 13

Багаараа л хариуцлага хүлээх хэрэгтэй. Бундмаа, Цэрэнханд гээд дараагийн үеэ дасгалжуулагчийн багт бэлдсэн дээрээ

2  |  0
Zoshin(66.181.161.65) 2025 оны 03 сарын 13

Erdene t od baih estoi

4  |  1
Баяраа(64.119.26.174) 2025 оны 03 сарын 13

Заавал том ажмжилт гаргаж явсан тамирчин дасгалжуулах албагүй. Хүнд хүрч ажиллаж чадах хүн л олох хэржгтэй. Цэвэлмаа эрдэнэод 2 болсоон. Одоо шинэ хүн хэрэгтэй

1  |  0
007(202.179.22.144) 2025 оны 03 сарын 13

Tsevelmaa bagsh arai l iluu setgeltei arai l shudarga xun dee .Erdenet od bagsh bol xereggui bx oo

5  |  1
иргэн(202.179.27.48) 2025 оны 03 сарын 13

саяны дэлхийн авргад тамирчид үнэн үлбэгэр дайчин биш бсн шү дуустлаа лзүтгэдэг бх хүмүүжлийг олго

1  |  0
bayaraa(223.39.141.247) 2025 оны 03 сарын 13

mash zuw.emegtei dasgaljuulagch nar bol sain bga.Ene 2 dasgaljuulagch bhgui bol amjilt gargah ni yul bol

2  |  1
зочин(66.181.161.26) 2025 оны 03 сарын 13

эмэгтэй жудочдын ирээдүйн амжилтад хүрч байгаатай ялгаа алга эрдэнэ-од цэвэлмаа дасгалжуулагч нарыг огцруулсан нь буруу байх гэж бодож байна эргэн эмэгтэй шигшээ багаа дасгалжуулаасай

3  |  1
007(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэт -Од,Цэвэлмаа, Болдбаатар нар бол шигшээ багт байх ёстой дасгалжуулагч нар шүү

5  |  1
007(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэт -Од,Цэвэлмаа, Болдбаатар нар бол шигшээ багт байх ёстой дасгалжуулагч нар шүү

4  |  2
007(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэт -Од,Цэвэлмаа, Болдбаатар нар бол шигшээ багт байх ёстой дасгалжуулагч нар шүү

4  |  1
007(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэт -Од,Цэвэлмаа, Болдбаатар нар бол шигшээ багт байх ёстой дасгалжуулагч нар шүү

4  |  2
007(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэт -Од,Цэвэлмаа, Болдбаатар нар бол шигшээ багт байх ёстой дасгалжуулагч нар шүү

3  |  2
007(202.55.188.81) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэт -Од,Цэвэлмаа, Болдбаатар нар бол шигшээ багт байх ёстой дасгалжуулагч нар шүү

5  |  3
Zochin(66.181.180.227) 2025 оны 03 сарын 13

Erdent.od gj ich hiidgyi balai abgai bn

1  |  4
Close menu