“Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

2019 оны 09 сарын 13

Гойд ашиг шимт үржлийн мал шалгаруулах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчилан таниулах, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол улсад бие дааж баталгаажсан 50 үүлдэр, омгийн малыг үржүүлэхийн зэрэгцээ гадаад орнуудаас өндөр ашиг шимтэй 10 гаруй цэвэр үүлдрийн малыг Монгол улсад нутагшуулан үржүүлж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг биотехнологийн ололттой хослуулан хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг нэгдсэн бодлого, төлөвлөлтийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоод төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагааны зарчмаар үе шаттай, оновчтой хэрэгжүүлэхэд ХХААХҮЯам онцгойлон анхааран ажиллаж байна .

“Шилмэл мал-2019” арга хэмжээний агуулга, хэлбэр, хамрах хүрээ үүнд чиглэж “Айрагны баяр”, “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”, “Гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа”,  “Мал аж ахуйн тоног хэрэгсэл”, “Малын эм бэлдмэл” зэрэг салбар арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлээс шалгарсан гойд ашиг шимт мал, амьтан, малчид, үйлдвэрлэгч, мал үржүүлэгч, импортын өндөр ашиг шимт мал, тэдгээрийг нутагшуулан үржүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид оролцож, олон улсын жишигт хүрсэн мал аж ахуйн салбарыг олон нийтэд сурталчилсан юм.

 

“Шилмэл мал-2019” арга хэмжээг ХХААХҮЯам, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Аймаг бүрээс шилэгдэн оролцож буй Шилмэл малаас шилдэг Шилмэл малыг өнөөдөр /2019.09.13/ шалгаруулна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(185.217.68.238) 2019 оны 09 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 756 86 5319

0  |  0
Zov zov(112.96.195.90) 2019 оны 09 сарын 13

Goyo yuma

0  |  0
Top