Төв аймаг намрын ургац хураалтын үеэр тариаланчдадаа зөвлөгөө зөвлөмж, мэдээлэл өгөх зорилгоор Ургац хураалтын зөвлөгөөн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус зөвлөгөөнийг Жаргалант суманд зохион байгуулж, газар тариалан эрхэлдэг 14 сумын удирдлагууд, тариаланчдын төлөөлөл оролцсон байна. Ургац хураалтын зөвлөгөөнөөр төмс, хүнсний ногоо, үр тариаг технологийн хугацаанд хаягдалгүй хураан авах талаар зөвлөж өгөх, тариаланчид туршлага солилцох, тариа хураалтыг оновчтой шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдааг хангуулах юм.
Энэ жил Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төв аймаг энэ онд үр тариа 69702 га, улаан буудай 63942 га, төмс 7825 га, хүнсний ногоо 1163.5 га, малын тэжээл 9800 га талбайд тус тус тариалалт хийсэн юм. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас урьдчилсан байдлаар ургацын баланс тогтоосон бөгөөд үр тариа, улаан буудай нэгжээс 12.6 центр, төмс нэгжээс 128.8 центр, хүнсний ногоо 102.5 центр, малын тэжээл 26 центр авахаар дүн гарсан байна.
Сэтгэгдэл ( 0 )