Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байх Хүйн голын эрэг орчмоос гадны нөлөөтэй нас барсан эмэгтэй хүний цогцос олджээ.
Шалгалтаар уг цогцос нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн харьяат 38 настай А-гийнх болох нь тогтоогдсон байна. Талийгаач эмэгтэйн нүүр гарын хэсэг хавдсан, эрүү уруул язарсан, битүү цус хуралтай байсан бөгөөд шинжилгээгээр тархинд битүү гэмтэл авч нас барсан нь тогтоогджээ.
Хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба уг эмэгтэйн амь насыг түүний хамтран амьдрагч Б гэгч хохироож хэргийн газраас зугтсан байжээ. Түүнчлэн сэжигтэн Б гэгч нь талийгаачийг хөнөөсний дараа хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд талийгаачийн гар утсанд заналхийлсэн зурвас илгээж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Suuliin ued yagaad taagui wm ih bolood bnaa ene humuus yagaad iim setgelgui haralgan bolson wm be aidas huodestei amidral ehelj bnuudaa