Шинэ Зеландын цагдаа цахим дуудлага худалдаагаар худалдан авсан чемоданаас хоёр хүүхдийн цогцос гарсан хэргийг шалгаж байна.
Тус улсын Өмнөд Оклэндэд амьдардаг нэгэн гэр бүл өнгөрсөн долоо хоногт цахим дуудлага худалдаагаар худалдаж авсан чемоданаас хүүхдүүдийн цогцос олджээ.
Цагдаагийн мэдээлснээр, тус гэр бүл хүүхдүүдийн үхэлтэй холбоогүй гэнэ. Тав болон арав орчим насны хоёр хүүхэд 3-4 жилийн өмнө нас барсан байх магадлалтай аж. Задлан шинжилгээгээр хүүхдүүд хэн болохыг тодорхойлох бөгөөд мөрдөгчид тэд хаана, хэзээ, хэрхэн амиа алдсан болохыг тогтоохоор ажиллаж байна. Мөн цахим дуудлага худалдааг зохион байгуулсан компанитай хамтран чемодан, хэрэгслийн эзнийг тогтоохоор ажиллаж байна. Шинэ Зеландын цагдаа энэ хэрэг дээр Интерполтой мөн хамтран ажиллаж байгаа аж. Хохирогчдын төрөл төрөгсөд Шинэ Зеландад байгаа гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )