Дулааны худгаас хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо дулааны шугам сүлжээний худаг дотор 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас гуравугаар сарын 26-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг 5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос аврах олс ашиглан 18 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )