Энэ сарын есний өдөр буюу өнгөрөгч даваа гарагийн шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төв цэвэрлэх байгууламжаас нас барсан хүний цогцос олджээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад, шинэ захын насос станцын хоёрдугаар шүүлтүүрт хэн болох нь тодорхойгүй 40-45 насны эрэгтэй хүний цогцос урсаж ирснийг байгууллагын хамгаалалтын ажилтан олж цагдаад мэдэгдсэн байна. Шалгалтын явцад дээрх эрэгтэй нь гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй байгаа ба толгойдоо шархтай байсан ажээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )