Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас тус аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын орлогч нас барсан хэргийг шалгаж эхэлжээ.
Сайхандулаан сумын засаг даргын орлогч Б нь энэ сарын 8-ны өдөр БНХАУ-ын Хөх хот руу албан ажлаар явсан байна. Түүний эрүүл мэндийн байдал гэнэт муудаж, Хөх хотын дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан оролгүй хэд хоносны эцэст амьсгал хураажээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэн талийгаачийн цогцсыг Замын-Үүд дэх боомтоор улсын хил давуулан авчирсан байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаачийг зүрх судас, амьсгалын дутагдлаас үүдэж нас барсан гэх оношийг Хөх хот дахь дүүргийн эмнэлгээс гаргажээ.
Харин Монголын шинжээчид цогцост дахин нарийвчилсан шинжилгээ хийж байгаа ба хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
үгүй одоо нэг муу сумын засаг дарга орлогчтой байдаг хэрэг үү. орлогчийн орлогчийн орлогчтой аан. хайран төсөв.