Дулааны шугамны худаг дотроос эмэгтэй хүний цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хороо, Ус сувгийн удирдах газрын авто баазын урд талын дулааны шугам сүлжээний худаг дотроос өчигдөр /2020.01.20/ эмэгтэй хүний цогцос олджээ. 

Энэ тухай дуудлагыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс нийслэлийн онцгой байдлын байгууллагад өчигдөр 19:46 цагт өгч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газар очсон байна.

Дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.76.191) 2020 оны 01 сарын 21

Хүчин байх

0  |  0
Top