Дулааны худагт үл таних хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэх дуудлагыг цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид нийслэлийн Баянгол дүүргийн долоодугаар хороо, “Усан спорт сургалтын төв”-ийн хойд талын автозамын зорчих хэсгийн хажууд байх дулааны шугам сүлжээний худгаас нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Зоригтод шилжүүлэн өгсөн байна.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа ба амь хохирогчийг хэн болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )