Төмөр замаас хатаж муудсан үл таних цогцос олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Аравдугаар сарын 13-ны 12:29 минутад "Төмөр замын хангамжийн үүдэнд нас барсан хүн байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Төмөр замын хангамжийн хашаа, контейнер хоёрын дунд нас, хүйс, хэн болохыг нь одоогоор тодорхойлох боломжгүй, хатаж муудсан үл танигдах цогцос олдсон байна.

Талийгаач өнгийг нь тодорхойлох боломжгүй богино ханцуйтай цамц, ноосон өмдтэй байсан бөгөөд хэргийн газраас 0.33, 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шил олджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яам(150.129.142.121) 2019 оны 10 сарын 15

бурхан гэхээр заавал хэргийн үнэнийг мэддэг яум биш

0  |  0
Top