Эзэнгүй хашаанд өөрийгөө боомилсон байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28



Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр айлын хашаанаас амиа хорлосон байж болзошгүй эрэгтэй хүний цогцос олдсон байна.

Энэхүү хэргийн тухай дуудлага Дорноговь аймгийн цагдаагийн газарт мөн өдрийн 15:00 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулахад, Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат 24 настай эрэгтэй өөрийгөө боомилж, амиа егүүтгэсэн байжээ.

Хэргийн газраас цагаан өнгийн мяндсан утсыг эд мөрийн баримтаар хураан авсан ба аймгийн Цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.43.97) 2019 оны 11 сарын 30

Монголчууд сэтгэлийн тэнхээгүй арчаагүй хүмүүс юм.

1  |  1
Top