Айлын хашаанаас үл таних хүний цогцос олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 07

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 6-ны өдөр айлын хашаанаас үл таних хүний цогцос олджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байх ... тоот айлын хашаанаас эрэгтэй хүний цогцос олдсон тухай дуудлага оройн 17:00 цагийн орчимд  цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар хэргийн газарт цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ажиллахад 23 настай эрэгтэй гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top