Шинэ Зеландад 2008 оноос хойш төрсөн хүмүүс насан туршдаа тамхи худалдан авах эрхгүй болж байна. Ирэх онд батлагдах хууль нь тамхигүй ирээдүйг бий болгох зорилготой.
Шинэ Зеланд улс 2025 он гэхэд үндэсний хэмжээнд тамхи татах зуршилтай хүмүүсийн хүн амд эзлэх хувийг таван хувь хүртэл буруулах, цаашид тэглэх зорилт тавиад байна. Статистикийн мэдээллээр, тус улсын хүн амын 13 орчим хувь тамхи байнга татдаг байна. Энэ үзүүлэлт арван жилийн өмнө 18 хувьтай байжээ. Харин Шинэ Зеландын уугуул иргэд болох маори үндэстний 31 хувь нь тамхи татдаг байна.
Тамхины тухай хуулийн дагуу, тамхи зарах цэгийн тоог мөн хязгаарлаж, тамхи зарах зөвшөөрөл бүхий 8000 дэлгүүрийг 500 хүртэл бууруулахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд залуусын дунд цахилгаан тамхи өргөнөөр дэлгэрээд байна. Хэдийгээр судлаачид цахилгаан тамхи утаат тамхины нэгэн адил эрүүл мэндэд хортой гэж анхааруулж байгаа ч Шинэ Зеландын эрх баригчид цахилгаан тамхийг хүлээн зөвшөөрдөг байна.
Сэтгэгдэл ( 3 )
Дээр үед цахилгаан тамхи уушиг цоолно гэдэг байсан гэдэг шүү
udahgui shaaltsdaggui bolgoh heregtei
Хүний эрх эрхчөлөөг устгаж байна. Хүний эрх гэж хорвоод байхгүйг баталж байна. Хүний эрх гэж мөөрөлдсөн монгол улс эсэргүүцэл илэрхийлж дипломат харьцаагаа тасалж олон улсын шүүхэд гомдол гаргах хэрэгтэй.