Тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 27

Сэргийлж болох өвчлөлд том нөлөөлөл үзүүлдэг тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж жилдээ 4,300 орчим хүн эндэж, нийт нас баралтын 17% эзэлж байна.

Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох олон олон арга хэмжээнүүд явуулдаг хэдий ч 2005 оноос хойш хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн СТЕПС судалгааны 4 удаагийн үр дүн, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн “Өсвөр үе, залуу иргэдийн тамхины хэрэглээ, төрлүүд, никотин хамааралт байдал, нөлөөлж буй сэтгэц, нийгмийн зарим үзэгдлүүд” судалгаанаас харахад хүн амын дунд тамхи таталт 3 хүн тутмын 1 болж нэмэгдсэн, өдөрт татдаг тамхины тоо ширхэг буураагүй байна. 

Өнөөдөр /2025.01.27/ “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зөвлөгөөн болж буй бөгөөд тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu