Гаатай тамхи татаж үзсэн өсвөр настнуудын 59 хувь нь тамхичин болдог

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Гаатай тамхи татаж үзсэн өсвөр настнуудын 59 хувь нь тамхичин болдгийг АНУ-ын наркологичид тогтоожээ.

АНУ-д гаатай тамхи анх 1920-иод онд гарч, өнгөрсөн зууны дунд үе гэхэд дэлхийн олон оронд дэлгэрчээ. Өдгөө Канад, Бразил, Турк, Молдав зэрэг улсад гаатай тамхи үйлдвэрлэх, худалдаалахыг хориглосон бол 40 орчим улс гаатай тамхийг хязгаарлах боломжийг судалж байна.

Сан Диего дахь Калифорнийн их сургуулийн судлаачид ийм төрлийн тамхи хорт зуршилтай болоход нөлөөлдөг эсэхийг судалжээ. Тэдний судалгаанд 12-17 насны 1096 өсвөр настан оролцсон байна. Судалгааны дүнгээс үзвэл 12-14 насны хүүхдүүдийн 40 хувь гаатай тамхи татдаг эсвэл өмнө татаж үзсэн байжээ. Хамгийн анх гаатай тамхи татаж үзсэн хүүхдүүдийн 59 хувь нь тамхи байнга татах зуршилтай болсон байна. Үүнээс гадна тэдний никотины хамаарал илүү өндөр гарсан байна. Гаатай тамхинаас татгалзсан хүүхдүүдийн өдөр тутам тамхи татах зуршлаас татгалзах магадлал 47 хувиар нэмэгдсэн байна.

Тиймээс гаатай тамхийг хориглосноор залуусыг хорт зуршлаас хамгаалах боломж нээнэ гэж Калифорнийн их сургуулийн профессор Жон Пирс дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top