Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар 5.49 сая ширхэг электрон тамхи импортолсон тухай Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ.
Электрон тамхины тухайд 2025 оны эхний есөн сард 3.6 сая ширхэг байсан бол энэ онд 5.5 сая болж, 51.8 хувиар өсөв. Түүнчлэн импортын үнийн дүн нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд 64.5 хувиар өсөж, 16 сая ам.доллар давжээ. Нийт импортын үнийн дүнгийн 20 орчим хувийг электрон тамхи эзэлж байна.
УИХ-ын Намрын чуулганаар тус хуулийг батлах хүлээлттэй байгаа. Хэрэв хуулийг баталбал одоогоор ямар нэгэн зохицуулалтгүй байгаа электрон болон халаадаг зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд татвар төлдөг болж, насанд хүрээгүй иргэд худалдан авах боломжгүй болох зэрэг хуулийн зохицуулалттай болох юм.

Сэтгэгдэл ( 0 )