Орост электрон тамхины борлуулалт буурчээ

2024 оны 04 сарын 22

Хойд хөршид энэ онд электрон тамхины борлуулалт 31 хувиар буурчээ.

Өнгөрсөн 2023 оны энэ үетэй харьцуулахад электрон тамхины худалдаа 31 хувиар буурснаас гадна дундаж үнэ нь 10 хувиар өссөнийг шинжээч нар тогтоожээ.

ОХУ-ын Төрийн Думын гишүүн Султан Хамзаевын ярьснаар өнгөрсөн жил тамхины эсрэг томоохон хууль батлагдсан нь үр дүнгээ өгч байгаа аж.

Хойд хөршид тамхины рекламыг хориглосон ч тусдаа үйлдвэрүүд уг журмыг зөрчсөөр байгаа аж. Иймээс тамхины эсрэг хуулийн бүрэн хэрэгжилтэд анхаарч, бүх төрлийн тамхины үнийг өсгөх нь зөв алхам гэж Төрийн Думын гишүүн RT агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.148) 2024 оны 04 сарын 22

ЕБС-ийн хүүхэд автобусанд электрон тамхи хээв нэг татаад явж байх юм доо. Юу ч гэхэв . Ядаж эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндэд хортой гэдгийг ойлгуулчихмаар юм.

0  |  0
Top