Z үеийнхэн наснаасаа илүү хөгшин харагдах болсон тухай сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ярих болсон билээ. Тэгвэл Их Британийн арьсны эмч нарын холбооны гишүүн, арьсны эмч Бав Шергилл энэ үзэгдлийн шалтгааныг вэйптэй холбон тайлбарлажээ.
Түүний ярьснаар, электрон тамхины гол орц болох никотин нь арьсны бүх төрлийн асуудлын гол шалтгаан болдог. Арьсны батгашилт, псориаз болон арьсны тууралтууд үүнтэй холбоотой аж. Өсвөр насанд арьсны уян хатан чанар алдагдахад мэдэгдэхүйц ул мөр үлдээдэг байна. Цусан хангамж алдагдах нь арьсны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Вэйпийн бүлээн уур арьсыг хуурайшуулж, өнгийг нь алдагдуулан, улмаар хөгшин мэт харагдуулдаг байна. Хуурайшсан арьс нь никотины хамаарлын сөрөг нөлөөний нэг юм.
Электрон тамхи зөвхөн арьс төдийгүй шүдэнд мөн нөлөөлдөг. Вэйпийн уурт агуулагддаг химийн бодисууд шүдийг шарлуулж, эрүүл бус харагдуулдаг гэж эмч анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )