Электрон тамхи буюу вейп нь ердийн тамхи шиг хортой биш, зүгээр л жимсний үнэртэй утаа гэж үзэх өрөөсгөл ойлголт нийгэмд түгээмэл байна. Гэвч шинжлэх ухааны судалгаагаар тэдгээр гоё амт, үнэрийг гаргаж авдаг химийн бодисууд нь уламжлалт тамхитай ижил түвшний, магадгүй түүнээс ч илүү аюултайг тогтоожээ.
Вэйпний найрлагад ордог гүзээлзгэнэ, тарвас, ваниль, бохь гэх мэт амт оруулагчдад никотин, диацетил зэрэг хүнсний химийн нэгдлүүд агуулагддаг. Эдгээр бодис нь хоол боловсруулах эрхтэн төдийгүй ууршуулан уушгиар амьсгалах үед ноцтойгоор сөрөг нөлөөлдөг байна. Тодруулбал, химийн үнэртүүлэгч нь уушгины нарийн гуурснуудыг эргэж сэргэхгүйгээр сорвижуулж, бөглөдөг бөгөөд үүнийг анагаах ухаанд "попкорн уушги" (Popcorn lung) гэж нэрлэдэг. Энэхүү эмгэг нь амьсгал давчдах, уушгины багтраа өвчнийг үүсгэдэг бөгөөд нас залуу байх тусмаа хор уршиг нь илүү хүнд тусдаг аж.
Иймд химийн хор хөнөөлөөс хүүхэд, залуусыг хамгаалах үүднээс дэлхийн олон орон вэйпний элдэв амт, үнэрийг хуулиар бүрэн хориглоод байна. Эдгээр улсуудаас дурдвал Англи, Австрали, Канад, Дани, Норвеги, Эстони, Герман, Шинэ Зеланд, Филиппин, Саудын Араб, АНУ, Болгар, Хятад, Финланд, Унгар, Латви, Литуан, Монтенегро, Нидерланд, Словен, Украин, Норвеги зэрэг байна.

Сэтгэгдэл ( 0 )