Их Британи нэг удаагийн цахилгаан тамхийг хориглосон хууль батлахаар төлөвлөж байна. Хуулийн төслийг статистик дээр тулгуурлан боловсруулжээ. Сүүлийн хоёр жилд 11-17 насныхны дунд нэг удаагийн цахилгаан тамхины хэрэглээ ес дахин нэмэгджээ. Тус улсад 11-15 насны хүүхдүүдийн ес орчим хувь нь цахилгаан тамхи татдаг болох нь тогтоогдсон байна. Их Британийн эрх баригчдын мэдэгдсэнээр, вейп дэх никотин хүчтэй донтолт үүсгэхээс гадна урт хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд ямар үр дагавартай болох нь одоогоор тогтоогдоогүй байна.
Хуулийн төсөлд вейпийн амт оруулагч шингэн болон сав баглаанд өсвөр насныхны анхаарал татахааргүй байхаар хязгаарлалт тогтоохоор тусгажээ. Түүнчлэн, вейпийг дэлгүүрийн нүдэнд тусахгүй газарт тавьж, 18-аас доош насныханд зарахыг хориглох гэнэ. Их Британийн Засгийн газрын эл санаачилгыг ард иргэдийнх нь 70 орчим хувь нь дэмжиж байна.
Сэтгэгдэл ( 0 )