Хонконг электрон тамхийг хориглосон хууль гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Хонконг электрон тамхи худалдаалахыг хориглосон хууль баталжээ.

Түүнчлэн тус хуулиар ийм төрлийн бүтээгдэхүүнийг Хонконгт импортлох, үйлдвэрлэх, дэлгэрүүлэх болон сурталчлахыг хориглосон байна. Хонконгийн Засгийн газрын онцолсноор ийм төрлийн бүтээгдэхүүн хортой бодис агуулдаг тул эл хууль хүний эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн гэнэ.

Дэлхий дахинд одоогоор 30 орчим улс оронд электрон тамхи худалдаалахыг хориглоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, тамхины улмаас жилд найман сая хүн амиа алдаж байна. Үүнээс долоон сая нь шууд, 1.2 сая нь дам тамхидалтаас үүдэлтэй.

Хонконгийн Эрүүл мэндийн сайд Софиа Чэнийн мэдэгдсэнээр, Хонконгт 2019 онд идэвхтэй тамхичдын тоо 638 мянга орчим байсан бөгөөд нь энэ хүн амын 10.2 хувийг эзэлж байжээ. Тус хот тамхины хэрэглээг бууруулах зорилгын хүрээнд багагүй амжилт гаргаад байгаа бөгөөд 1980-аад онтой харьцуулахад тамхины хэрэглээ 20 хувиас арван хувь болж буурсан байна. 2025 гэхэд энэ үзүүлэлтийг 7.8 хувь хүртэл бууруулахаар зорьж байна гэж Чэн онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top