Гаатай тамхийг хориглосноос хойш европчууд тамхинаас татгалзаж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Европын Холбооны зарим улсад гаатай тамхи худалдаалахыг хориглосноос хойш тамхинаас татгалзах нь нэмэгджээ.

“Tobacco Control” сэтгүүлд бичсэнээр, гаатай тамхи анх ХХ зууны эхээр АНУ-д гарч, улмаар дэлхий дахинд өргөнөөр хэрэглэгддэг болсон байна. Тамхины цэвэр амтанд дургүй хүмүүс голдуу гаатай тамхи хэрэглэдэг байна. Тиймээс Канад, Бразил, Турк, Молдов зэрэг орнууд ийм төрлийн тамхи худалдаалахыг хориглоод байгаа юм.

Канадын Ватерлоогийн их сургуулийн судлаач Жеффри Фонг тэргүүтэй судлаачид эл арга хэмжээ үр дүнгээ өгч буйг баталжээ. Тэд энэ зорилгоор Нидерландад 1.3 мянган сайн дурын оролцогчийн хамруулсан судалгаа явуулсан байна. Судалгааны дүнд гаатай тамхины худалдааг хориглосон нь тамхичдад нөлөөлсөн болохыг тогтоосон байна. 2020 оны тавдугаар сарын байдлаар, тамхинаас татгалзсан хүний тоо 12 хувиар буурчээ. Ялангуяа гаатай тамхи татдаг эмэгтэйчүүдэд энэ хориг илүү үйлчилсэн байна. Ингэхдээ гаатай тамхины хориг Канадаас илүү Европт илүү үр дүнтэй байсан нь эрдэмтдийг гайхшируулсан байна. Канадад тамхинаас татгалзсан хүний тоо долоон хувиар буурчээ. Энэ нь Канадад тамхины хууль бус наймаа өргөн дэлгэрсэнтэй холбоотой байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top