Чемоданаас цогцос нь олдсон хоёр хүүхдийн ээж БНСУ-д байж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

 

Шинэ Зеландад цахим худалдаагаар авсан чемоданд цогцос нь олдсон хоёр хүүхдийн ээж нь Өмнөд Солонгост байж болзошгүй гэж Сөүлийн цагдаа даваа гарагт мэдээлжээ.

Солонгос гаралтай Шинэ Зеландын иргэн тэрбээр 2018 онд Өмнөд Солонгост ирсэн бөгөөд түүнээс хойш хил давсан бүртгэл хийгдээгүй байна. Эмэгтэйн оршин суугаа хаяг, хамаатан садантай эсэх талаар тодруулаагүй гэж Ройтерс агентлаг онцолсон байна.

Шинэ Зеландын цагдаа хүүхдүүдийн хэрэгтэй холбоотой этгээд БНСУ-д оршин суугаа эсэхийг Өмнөд Солонгосын талаас тодруулах хүсэлт ирүүлжээ. Сөүлийн цагдаагийн мэдэгдсэнээр, эмэгтэйн хуучин хаяг, насыг нь харгалзан түүнийг талийгаач хүүхдүүдийн эх байж магадгүй гэж таамаглаж байна. Шинэ Зеландад цахим дуудлага худалдаагаар зарагдсан чемоданд хоёр хүүхдийн цогцос олдсон тухай мэдээлж байсан билээ. Тав, арван насны хоёр хүүхэд хэдэн жилийн өмнө нас баржээ. Чемодан худалдан авсан гэр бүлийг тус хэрэгт холбоогүй гэж Шинэ Зеландын цагдаа тодруулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top