Өвөрхангай аймагт дөнгөж төрсөн нярай эндсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Тодруулбал, тус аймгийн Арвайхээр сумын ... дугаар багаас 2,6 кг амьгүй нярайн цогцсыг Эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Өвөрхангай аймгийн харьяат, 21 настай эмэгтэй гэртээ амаржиж, улмаар нярай нь эндсэн байжээ.
Амаржсан эх жирэмсний хяналтад оролгүйгээр ургаа тээж байсан бөгөөд улмаар эмчийн хяналтгүйгээр төрсөн гэх.
Угтаа бол эх жирэмсэлсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад бүртгүүлж, эмчийн хяналтад орох ёстой. Ингэснээр жирэмсний явц болон төрөлтийг эмч удирдаж, эх хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй байдаг боловч дээрх тохиолдол нь тухайн иргэний хариуцлагагүйгээс үүдсэн гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )