Хүний амь хөнөөгөөд, цогцсыг нь айлын хашаанд хаясан байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо гэх газарт хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл өчигдөр /2019.09.15/ цагдаагийн байгууллагад иржээ.

Хэргийн газрын үзлэг шалгалтаар тус газарт оршин суух хаягтай 34, настай эрэгтэй М-ийн амь насыг хохироож, цогцсыг нь хөрш айлынх нь хашаанд үлдээсэн байсныг олж тогтоожээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай эрэн сурвалжилж, Архангай аймгийн харьяат, 29 настай Д гэгчийг саатуулжээ. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.161.109)  2025 оны 03 сарын 13

Шууд буудчих наад муу алуурчин аа

1  |  0
Top