“Circle-K”-ийн хогийн савнаас олдсон НЯРАЙ АМЬСГАЛ ХУРААЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04



Өнгөрөгч аравдугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, “Ард” кино театрт байрлах “Circle-K” сүлжээ дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд 22 настай эмэгтэй амаржиж, төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаясан хэрэг гарсан. Тус дэлгүүрийн үйлчилгээний ажилтан нярайг олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хүүхдээ хаясан эмэгтэйг шуурхай олж илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулсан юм. 

Хогийн саванд хаягдсан нярайг өнгөрсөн хугацаанд ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчилж байсан ч нярай өвчнөө даалгүй амьсгал хураажээ.

Эмч нарын зүгээс тус нярайд хордлого тайлах, амьсгалын дутагдлаас гаргах зэрэг эмчилгээ хийж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан гэдгийг хэлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.33) 2020 оны 11 сарын 04

Хүүхдээсээ салах гэсэн эх нь баярлаж байгаа даа

0  |  0
Зочин(202.21.110.212) 2020 оны 11 сарын 04

Эвий эвий их л тэмцлээ дээ. Дараа төрөхдөө сайхан ээж аав дээр төрөөрэй. Ум мани бад ми хум.\n

1  |  0
Zochin(202.126.89.219) 2020 оны 11 сарын 04

Evi de ym mani bad mi hum. Sain etseg ehed ergen turuurei

1  |  0
Top