Осгож нас барсан нярайн цогцос олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргээс нярайн цогцос олджээ. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр, арын жалганд дөнгөж төрсөн нярай хүүхдийг орхиж явсны улмаас нярай нас барсан байна. Урьдчилсан байдлаар нярайг осголтын улмаас нас барсан гэж үзэж байгаа ба Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top