Хүүхдээ хаясан эмэгтэйн талаарх мэдээллийг төлбөртэй авна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгаас нярай хүүхдийн цогцос олджээ.

Тодруулбал, тус аймгийн Арвайхээр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос хаясөн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Тиймээс дээрх хэрэгт ач холбогдол бүхий мэдээ мэдээлэл, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухай мэдээллийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас төлбөртэй авахаар болжээ.

Уг хэргийн талаар цагдаагийн байгуулллагын 7032102, 99329615, 88225588 дугааруудад тус тус авах бөгөөд иргэний мэдээллийг чанд хадгална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top