Сураггүй болсон хүүгийн цогцос нуураас олджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бөмбий багийн ‘’Ондилын нуур’’ гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 150 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ 08.16-ны өдөр малчин Э-гийн 1 хүүхэд мотоциклтой гараад сураггүй болсон бөгөөд тогтоол усанд живсэн байж болзошгүй гэх дуудлагыг өчигдөр /2020.08.17/ өдрийн 16:29 онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13 настай, эрэгтэй А-ын цогцсыг мөн өдрийн 20:30 цагт тогтоол усны зүүн эргээс 25 метр, хоёр метрийн гүнээс олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна. Онцгой байдлын алба хаагчид очихоос өмнө ар гэрийнхэн нь хүүг хайж байсан гэх ба нуурын эрэгт хувцасаа эвхэж тавьсан байсныг олсон байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top