Төв аймгийн Жаргалант суманд энэ сарын 16-наас сураггүй болсон эрэгтэйг олоогүй байна. Төв аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу энэ сарын 16-нд “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар эвдэрч зогссон байна.
Тус автомашины жолооч У нь иргэн Б-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд буцаж ирэхэд иргэн Б машиндаа байгаагүй аж. Иймд аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч, түүнээс хойш Б-г эрэн хайх ажлыг явуулж явуулж байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн долоон алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 15 ажилтан, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын 20 албан хаагч, ар гэрийн есөн хүн, нийт 59 хүн, гурван бүлэгт хуваагдан эрэн хайж буй ч ямар нэгэн сураг гараагүй байгаа юм.
Эрэн хайх ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хамт явсныгаа цасан шуурганаар орхиод нэг хоногийн дараа ирэхэд , хөлдөж үхэх гэж эвдэрсэн машинд суугаад байхгүй нь ойлгомжтой ш тээ. Цуг явахгүй яасын
хамт л явахгүй дээ